
“Лантуун дохио” төрийн бус байгууллагын дэргэд хүчирхийллийн эсрэг "Эрчүүдийн клуб" байгуулагдаж, саяхнаас үйл ажиллагааг эрчимжүүлжээ. Юун түрүүнд тус клуб гишүүдийн бүртгэл хийж байгаа бөгөөд өнгөрсөн сарын сүүлээр гишүүн элсүүлэх уулзалт хийжээ. “Эрчүүдийн клуб”-ын гишүүн болохын тулд та хамгийн гол нь 18 нас хүрсэн байх шаардлагатай. Мөн клубын гишүүн болох чин хүсэл, зорилготой байх нь чухал.
Хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг тэмцэх чин хүсэлтэй залуучууд дараах холбоост хандан бүртгүүлж болох юм байна.
Сэтгэгдэл ( 0 )