Цагдаагийн байгууллагаас бусдын амь насыг хороохоор бэлтгэж байсан 46 настай О.Тамир гэгчийг баривчилжээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн энэ сарын 2-ны өдөр өөрийн хамтран амьдрагч "А"-г хэвлийн тус газарт нь хутгалж, гэмтээн хэргийн газраас оргон зайлсан хэрэг үйлджээ. Сэжигтэн О.Тамир хүний аминд хүрч 20 гаруй жил хорих ангид ял эдэлсэн юм байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хамтран амьдрагчтайгаа маргалдаж хэвлийн тус газар нь хутгалж гэмтсэн бөгөөд хохирогчийн бие хүнд байгаа аж. Тэрбээр, иргэн Э, Ш, Х нарын амь насыг хөнөөхөөр бэлтгэж байсан тухай мэдээлэл байгаа юм. Түүнийг цагдаагийнхан хоёр хоног эрэн сурвалжилж саатуулсан байна.
Д.Дамдин

Сэтгэгдэл ( 1 )
Oyunbilegiin Tamir mon uu