Найман хүүхэд хар тамхины хэрэгт холбогджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 08

Цагдаа, хууль хяналтын байгууллагад 2018 оны эхний есөн сарын байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 131 хэрэгт 258 хүн шалгагдсан байна.

Хар тамхины хэрэгт холбогдогчдын  85-90 хувийг 18-30 насны залуучууд эзэлж байгаа бөгөөд энэ онд найман хүүхэд хэрэгт холбогджээ.

“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх” үндэсний хөтөлбөр батлагдсантай холбогдуулан хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хууль хяналтын байгууллагаас гаргасан байна. 

Хөтөлбөрийг 2017-2019 он, 2019-2021он гэсэн хоёр үе шаттай хэрэгжүүлэх аж. Энэ ажлын хүрээнд хүүхэд, залууст гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ойлголт, мэдээллийг өгч эхэлжээ. Тухайлбал, 2018 он гарсаар их, дээд, ерөнхий боловсролын 10 гаруй сургуулийн 1000 орчим  оюутан, сурагч, эцэг, эхийн төлөөлөлд хар тамхины хор уршиг, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар прокурорын байгууллагатай хамтран сургалт зохион байгуулжээ.

Д.Дамдин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн,(202.179.25.34) 2025 оны 03 сарын 13

болж дээ хөөрхий Бидний Ирээдүй мөн ч сайхан харагдаж байна Яагаад энэ Хүүхэд багачуул маань Архинд орж Эрүүлжүүлэгдэж Хар тамхинд донтож байгаагийн гол шалтгаан нь ердөөсөө Төрд байгаа дээгүүр Албан тушаалтангуудын Бусармаг үйлдэл Гэмт хэрэг эдэнд маш том Үлгэр дууриал болж байна шүү дээ Үүнд томчууд Бид л Буруутай

1  |  0
Top