МСНЭ Өмнөд Солонгост төлөөлөгчийн газраа нээлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 08

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/ Өмнөд Солонгосын Сөүл хотод төлөөлөгчийн газраа нээлээ. Өмнөд Солонгосын Сөүл хотод байрлах Asia Today агентлагийн байранд болсон нээлтэд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Өмнөд Солонгосын сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Чон Гю Сон нар оролцсон байна. Ингэснээр хоёр улсын сэтгүүлчдийн холбооны үйл ажиллагааг нягтруулах, туршлага солилцох өргөн боломж нээгдэж байгаа юм.

Өмнөд Солонгос дахь төлөөлөгчийн газар нь МСНЭ гадаад улсад нээгдэж буй анхны төлөөлөгчийн газар билээ.

Дашрамд сануулахад, МСНЭ олон улсын байгууллагын 38.7 сая төгрөгийн санхүүжилттэй хоёр төсөлд шалгарчээ. МСНЭ-ийн Ажлын албанд Гадаад харилцаа, төсөл, хамтын ажиллагааны хэлтэс байгуулагдаад зургаан сарын хугацаа өнгөрч байна. Хэлтсийн дарга Д.Элбэрэл болон төслийн багийн хамт олон эхний хоёр төслөө амжилттай авч чадсан ба эхний төсөл болох НҮБ-ын Хүн Амын Сангийн 35,7 сая төгрөгийн төслийн санхүүжилтээр найман сарын хугацаанд сэтгүүлчдийг хүчирхийллийн эсрэг тэмцэлд идэвхжүүлэх ажлыг зохион байгуулах аж. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дунд бичил төслийн уралдаан зарлаж, шалгарсан төсөлд санхүүжилт олгон хүчирхийллийн эсрэг контент бүтээх, олон нийтэд түгээх, сэтгүүл зүйн салбартаа манлайлах, орон нутагт сурталчлах ажлыг дэмжин хэрэгжүүлнэ. Хоёр дахь төсөл болох Олон улсын сэтгүүлчдийн холбооны 3 сая төгрөгийн санхүүжилтээр Монгол Улс дахь дижитал сэтгүүл зүйн нөхцөл байдал, асуудал бэрхшээлийн талаар хялбаршуулсан судалгаа хийж, цаашид хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахаар төлөвлөжээ. 

Image may contain: 6 people, people smiling, people standing

Image may contain: 12 people, including Х. Доржпалам and Erdenebileg Bolortulga, people smiling, people standing and indoor

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top