Дэлхийн Худалдааны байгууллага /ДХБ/-аас 15 дахь жилдээ зохион байгуулж буй “ДХБ-ын нээлттэй форум” Женев хотноо болж өнгөрөв. “Олон улсын худалдаа 2030 онд” сэдвийн дор зохиогдсон уг арга хэмжээнд улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, эдийн засагчид, судлаачид, хувийн хэвшлүүдийн нийтдээ 3000 гаруй төлөөлөгч оролцож, дэлхийн худалдааны сүүлийн үеийн чиг хандлага, олон талт худалдааны тогтолцооны ирээдүйн талаарх хэлэлцүүлгийг олон салбар хүралдаануудын хүрээнд өрнүүлсэн байна.
Энэ удаагийн нээлттэй форумын үеэр ДХБ-аас дэлхийн жижиг бизнес эрхлэгчдийг олон улсын зах зээлд гарах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Олон Улсын Худалдааны Танхим /ICC/-тай хамтран санаачилсан “Жижиг бизнесийн манлайлагч санаачилга”-ын хүрээнд “Open to Export” олон улсын уралдааны шалгаруулалтад монгол брэнд шалгарсан байна. Дэлхийн шилдэг компаниудтай тунж үлдсэн 10 компаний нэг нь Монгол Улсын гоо сайхны бүтээгдэхүүний брэнд “Lhamour” байсан ба эцсийн шатны шалгаруулалтад орж тусгай байрны шагналаар шагнуулжээ.
М.Бүүвэй
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )