ДОРНЫН ЗУРХАЙ
Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. 17 цаг 38 минутанд хүйтэн шүүдэр буух улирал эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
ӨРНИЙН ЗУРХАЙ
Хонь
Хэн нэгнийг буруутгахаасаа өмнө асуудлыг тунгаан бодоорой. Зарим хүн таны уурыг маш ихээр хүргэдэг байсан ч тэднийг үйл хөдлөлөөр нь дүгнээрэй. Ажилдаа хариуцлагатай хандаж, санаа бодлоо бусдад нээлттэй илэрхийл.
Үхэр
Үнэнч бөгөөд нээлттэй байгаарай. Мэргэжил, сонирхол нэгтэй хүмүүстэй санал солилцсоноор олон зүйлд суралцана. Амьдралыг илүү өргөнөөр хардаг болоорой.
Ихэр
Авьяас чадварыг тань зөвөөр үнэлэхгүй байсан ч нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүл. Ингэж байж та өсч хөгжинө. Санхүүгийн байдалдаа анхаар, төлөвлөөгүй зардал бүү гарга.
Мэлхий
Согтууруулах ундаанаас хол байхгүй бол таныг таагүй зүйл хүлээж байна. Гэр бүлд тань таагүй асуудал байгаа бол зохицуулах хэрэгтэй. Эс бөгөөс танд сэтгэл санааны дарамт учруулж мэдэх юм.
Арслан
Эмх замбараа хэрэгтэй байна. Эд зүйлсээ хаана тавьснаа мэдэхгүй хайх нь таныг бухимдуулна. Та өөрөө л бусдад сайхан үг хэлж, инээмсэглэх хэрэгтэй. Эргэн тойрныхноосоо заавал эелдэг зан шаардах хэрэггүй өдөр.
Охин
Хадгалсан мөнгө байгаа бол одоо л хэрэг болох үе. Гэхдээ үнэтэй зүйл худалдан авах хэрэггүй. Оюун санаагаа төвлөрүүлснээр аливаа асуудлаас гарч чадна.
Жинлүүр
Хөрөнгө санхүүтэй холбоотой гэрээ хэлцлээс зайлсхий. Танд таагүй ханддаг хүмүүсийн явуулганаас болж сэтгэл санаагаа хямрааж, нэр төрөө сэргээх гэж хамаг хүчээ шавхах хэрэггүй. Таагүй зүйлийг зүгээр л орхисноор бүх зүйл хэвэндээ орно.
Хилэнц
Зүүд тань зөнөтэй байна. Өнөөдөр та хэн нэгэнтэй маргах хэрэггүй. Бардам зан гаргаж хайртай хүмүүстэйгээ үл ойлголцохоос зайлсхийгээрэй.
Нум
Дарга удирдлага болон итгэдэг хүнээсээ таатай үг сонсоно. Хийх ажил маш их байна. Өөрийгөө хурцалж, урам зоригтой байснаар үдээс хойш ажил тань хөнгөрсөн байх болно.
Матар
Гайхалтай өдөр байна. Хайр дурлалын харилцаа тань сайжирч, мөнгө олох аргаа ч олно. Гэхдээ хэт сэтгэл хөөрөлд автаж, өөртөө бодит бус зорилго тавих хэрэггүй.
Хумх
Олон нийтийг хамарсан арга хэмжээнд оролцсоноор та чухал хүмүүстэй танилцана. Өнөөдөр та бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэх бололтой. Энэ байдлаа хайр сэтгэлийн романтик харилцаанд ашиглаад үзэж яагаад болохгүй гэж.
Загас
Загасныхан өнөөдөр гадаад үзэмжиндээ анхаарах бололтой. Гүн ухааны үзэл санаа, урмын үгнээс та эрч хүч авна. Ажлын талбарт асуудалтай байгаа бол эцэслэн шийдвэрлэхэд таатай үе.

Сэтгэгдэл ( 1 )
ehendee unen