О.Алтансүх 6.4 тэрбумын зарцуулалтыг ингэж тайлбарлав

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 08

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхээс Хүүхдийн хөгжил, хамгаалалд зориулсан 6.4 тэрбум төгрөгийн зардлын зарцуулалтын талаар тодрууллаа.

-Танай газрыг төсвөөс баталсан 3.7 тэрбум төгрөгөөр тавилга худалдан авчээ гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээнд гарсан байна. Энэ талаар тайлбар өгнө үү?

-Хүүхэд хөгжил, хамгааллын зардалд 2018 онд 6.4 тэрбум төгрөг баталсан. 3.7 тэрбум төгрөгөөр нь тавилга авсан мэт ойлгогдохоор мэдээллийг нийгмийн сүлжээнд бичсэнийг харсан, олон ч хүн асуулаа. Уг төсвийн 2.4 тэрбум төгрөгийг 21 аймаг, нийслэл, есөн дүүргийн гэр бүлийн газар, хэлтсүүдэд хуваарилсан.

Шинээр байгуулагдсан сургалт судалгаа мэдээллийн төв, техник хэрэгслийн хангамж хүрэлцээгүй орон нутгийн зарим залуучуудын хөгжлийн төвүүдэд 50,0 сая төгрөгийн тоног төхөөрөмж тавилга, “Өнөр бүл” хүүхдийн төвд архивын тоног төхөөрөмжид 23,0 сая төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлдэг төрийн болон төрийн бус байгууллагад нөхөн сэргээх тоног төхөөрөмжийн зардалд 75,0 сая, Түр хамгаалах байрны хүүхдийн ор дэвсгэр, гал тогоо тоглоомын өрөөний тохижилтод зориулж 44,5 сая нийт 192,5 сая төгрөг зарцуулсан.   Мөн хүний биеийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг  гэмт хэргийн хохирогч хүүхдүүдэд стратегийн өмгөөлөл үзүүлэхэд зориулж 192,700, салбар дунд хамтын ажиллагааны хүрээнд төрийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн үйл ажиллагааны зардалд  869.655.4 төгрөг гэх мэтээр зарцуулсан.

-Хохирогчдод зориулсан төсөв хуваарилсан уу?

-Хүүхэд хамгаалалд олон салбар хамтарч ажилладаг, бодлого  хэрэгжүүлдэг онцлогтой. Мөн зардлаас 1.35 тэрбумыг бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч охидыг нөхөн сэргээх, хараа хяналтгүй хүүхдүүд,  “Нартхангай” хүүхэд хөгжил, сургалтын төвийн үйл ажиллагаа, хүүхэд хамгааллын мэдээллийн санг хөгжүүлэх  эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг даатгалд хамруулах зэрэг төрийн үйлчилгээ, үйл ажиллагаанд зориулж 590.0 сая төгрөгийг төрийн болон төрийн бус байгууллагуудад зарцуулсан. Хамтарсан багийн үйл ажиллагаанд 453 сая төгрөг гэх мэтээр зарцуулсан.

 

Д.Дамдин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top