09:00 цагт
Хүүхэд хөгжил хамгааллын зардалтай холбоотой ташаа мэдээлэл сошиал орчинд тархаж эхэлсэнтэй холбогдуулан Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар өөрийн байрны 109 тоотод хэвлэлийнхэнд мэдээлэл хийнэ. Холбоо барих утас 86094455, 88059360
09:00-17:00 цагт МУИС-ийн шинэ Номын сангийн 502 тоотод "Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүйн үндсэн асуудал" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Хуралд Монгол, Япон, Солонгос, Орос, Герман, Канад зэрэг улсуудын эрдэмтэд оролцож сонирхолтой сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ.
09:00-10:00 цагт МОНЦАМЭ агентлагийн хэвлэлийн төвд Үндэсний мэдээллийн агентлаг МОНЦАМЭ, Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо, Үндэсний брэндийн бодлогын зөвлөлтэй хамтран “Өнөөдрийн Монгол” төслийг аравдугаар сарын 8-15-ны хооронд хэрэгжүүлэх гэж байна. Энэхүү төслийн зорилго нь гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн гэрэл зурагчдаар дамжуулан энэ цагийн Монгол орныг олон улсад сурталчилан таниулах, гадны хэвлэл мэдээллийн архив дахь Монгол Улсын тухай гэрэл зургийг шинэчлэх, өргөжүүлэх, эерэгээр харуулах зорилготой юм.
09.00 цагт НИТХ-аас санаачлан, нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын ачааллыг бууруулах, орчин үеийн хотуудын авто замын хөгжлийн бодлогыг судлаж хэрэгжүүлэх, иргэд төрийн байгууллагын хоорондын уялдаа холбоог сайжруулах, иргэдийн санал хүсэлтийг шийдвэр гаргах түвшинд тусгах зорилгоор Соёлын төв өргөөнд "ХОТЫН НИЙТИЙН ТЭЭВЭР, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ОНОВЧТОЙ ШИЙДЛҮҮД" сэдэвт зөвлөгөөн зохион байгуулна. Холбоо барих утас: 88058053
09:00-11:00 цагт Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд нийгмийн хамгааллын салбарын оролцоо сэдэвт чуулган болно. Чуулганаар хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдод үзүүлэх үйлчилгээ хамгаалал, хуулийн хэрэгжилт, урьдчилан сэргийлэх, төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого зэрэг сэдвийн дор явагдана.
Хаана: "Holiday Inn" зочид буудал 19-р давхарт /Гэсэр сүмийн замын эсрэг талд/ Холбогдох утас: 88059360
11:00 цагт
11.00 цагт “Экспо Монголиа-2018” Олон улсын үзэсгэлэн, бага хурлын талаар мэдээлэл хийнэ. Монголын эдийн засагт хөрөнгө оруулалт татах, бизнесийн салбарынханыг гадаад зах зээлд гарахад, гадаадын бизнесийнхэнтэй түншийн харилцаа тогтоож үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд нь том боломж олгодог “Экспо Монголиа-2018” арга хэмжээ аравдугаар сарын 9,10-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд болох юм байна. Энэ удаагийн үзэсгэлэн, бага хурлын онцлог, ач холбогдлын талаар зохион байгуулагчид Сүхбаатарын талбайн баруун талд байрлах “Бодь” цамхагийн 301 тоотод хэвлэлийн бага хурал хийнэ. Холбоо барих утас: 94009471
11.00 цагт МУИС болон Хавдар судлалын үндэсний төв хамтын ажиллагааны гэрээ байгуулна. Гэрээнд хавдарын эрт үеийн оношлогоо, Монгол хүний хавдарын эсийн судалгаа зэргийг эхлүүлэхээр тусгасан байна. Гэрээг Хавдад судалын үндэсний төв дээр байгуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг 99002019 дугаараас лавлана уу.
11.00 цагт Оюутолгойн туслан гүйцэтгэгч компаниудад ажиллагчдын эрх ашиг хөндөгдөж байгаа асуудлаар салбарын ҮЭХ-ноос Хэвлэлийн бага хурал зарлаж байна. ХБХ МҮЭХ-ны байранд болно.
11.00 цагт УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль сахиулахын их сургууль, Хил хамгаалах ерөнхий газар, Ханнс-Зайделийн сантай хамтран зохион байгуулах “Хилийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын талаар “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зохион байгуулна
11:00 цагт Нийслэлийн Ардчилсан Залуучуудын холбоо, БНСУ-ын Сөүл хотын Ардчилсан Залуучуудын холбоо хамтран ажиллах хүрээнд Харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэхээр боллоо. Хамтын ажиллагааны хүрээнд, метрополитан хотод тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэхэд залуучуудын идэвхи оролцоо, бодлогын түвшинд хэрхэн шийдвэрлэх зэрэг асуудлаар санал солилцож, цаашид хамтран ажиллах юм. Ардчиллын өргөө/UB mart эсрэг талд/-гийн 5 давхарт болно. Холбоо барих утас: 8888-6064
11:00 цагт “Дорноговь аймгийн Айраг сумын 4000 гаруй иргэд аюултай хог хаягдлын дунд амьдарч эрүүл мэндээр ноцтой хохирч байна" сэдвээр нутгийн иргэд мэдээлэл хийнэ.
11:30 цагт Булган аймгийн Гурванбулаг сумын хэсгийн төлөөлөгч иргэний эрхийг зөрчсөн асуудлаар болон цагдаагийн албан хаагчийн ур чадвар, ёсзүйн талаар "Иргэдийн шударга шүүх" ТББ-аас мэдээлэл хийнэ.
12:00 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд: "Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр" Олон Улсын чуулга уулзалтын үр дүн ач холбогдолын талаар мэдээлэл хийнэ. Хуралд Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон бусад яамдын төлөөлөл оролцоно.
Утас: 325044, 91113191
15.00 цагт ХЗҮХ-ийн Хуульчдын танхимд Эрхүү хотын Улсын их сургуулийн хуулийн сургуулийн төгсөгчдийн бүтээл танилцуулах арга хэмжээ болно. Та бүхэн хүрэлцэн ирнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг 91119838 дугаараас лавлана уу.
Сэтгэгдэл ( 2 )
NIISLEL SALAT HOOLNII DURSHILIIG SERGEEJ HOOLNIIG SHINGEEDEG
DLIJANS GEJ TZ-AAR YAVDAG MORIN TEREG BAIDAG