ДОРНЫН ЗУРХАЙ
Намрын дунд Цагаагчин тахиа сар Зургаан цагаан мэнгэтэй Цагаагчин хонь өдөр
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
ӨРНИЙН ЗУРХАЙ
Хонь
Хониныхонд өнөөдөр хожмоо шинэ зүйл авчрах ямар нэгэн ажлыг гардан авах боломж байна. Шинэ ажил, шинэ карьер, магадгүй гэрлэх санал байж болно. Эдгээр зүйлүүд танд тохиолдохгүй байсан ч хожмоо шинэ өндөрлөгт хүргэх зүйлтэй заавал учрах өдөр.
Үхэр
Та өөрөө хүсвэл ямар ч яриа хэлэлцээнд мэдлэгээ ашиглан гялалзана. Мөн шалгалт өгөх, шинэ төсөл танилцуулах зэрэгт амжилттай. Хайр дурлалд ч муугүй байна.
Ихэр
Байшингаа засахад таатай өдөр. Мөн машин, зуслан, ажлын байраа ч янзалж болно. Ихрийнхний аж ахуйч, бүтээлч байдал сэрэх нь ээ.
Мэлхий
Мэлхийнхэн өнөөдөр сэтгэлээ нээхийг хүснэ. Сайн харилцан ярилцагчтай таарвал бүр сайн. Ямар ч байсан өнөөдөр сонирхолтой яриа өрнүүлж чадна.
Арслан
Өнөөдөр та төлөвлөгөөгөө хэрэгжүүлээрэй. Мөнгөтэй холбоотой асуудал муугүй байдлаар шийдэгдэнэ. Бүтээлч байгаарай.
Охин
Таны тархи сийрэг ажиллаж, шийдвэрүүдээ зөв гаргах болно. Хийсэн дүгнэлт тань ч зөв байх нь. Оюун бодлоо зөв удирдаж байх нь хүнийг чимдэг.
Жинлүүр
Өөрийгөө хуурахаа больж, үнэнтэй нүүр тулах болжээ. Нөхөрлөл, ажил, мөнгө, хайр дурлал гээд бүхий л зүйлд тань энэ хамаатай. Хувилбаруудаас бодож үзээд зөв замыг сонгоход тохиромжтой өдөр.
Хилэнц
Хэн нэгнийг илүү сайн мэдэх өдөр. Тэр хүн нь таны танил, хамт ажиллагч, эсвэл санаандгүй тааралдсан хүн ч байж мэднэ.
Нум
Зүрх сэтгэлээ сонсохыг одод танд зөвлөж байна. Иймээс олон хүнтэй газраас хол бай. Өөрийгөө сонссоноор олон асуултын хариулт авах болно. Өөрөөсөө юуг ч асуухаасаа бүү санаа зов.
Матар
Өөрт байгаа хүчээ зөв үнэл. Нөхцөл байдал хэцүү санагдвал мэргэжлийн хүнд хандаж болно. Ганцаараа бодох сайхан ч хоёулаа бол бүр илүү гэдгийг санаж хүнтэй зөвлөлд.
Хумх
Хий хоосон зүйлээс хэрүүл гаргаж ирж болзошгүй. Эргэн тойрныхондоо өөрийн зөв гэдгээ батлахыг хүсч, тэднийг таны замаар явахыг л шаардах бололтой.
Загас
Бүх зүйл сайхан байхад ч эргэлздэг зангаа орхи. Өглөөнөөс эхлэн идэвхтэй байх нь итгэлгүй байдлаа арчин хаяхад тустай.

Сэтгэгдэл ( 0 )