Усчин аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, газар орны онцлогийг судлах, аврах ажиллагаа зохион байгуулах бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилгоор ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид “Усны гүнд эрэн хайх, аврах ажиллагааны” дадлага сургуулийг хйисэн байна. Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг “Хагийн хар нуур”-нд зохион байгуулсан дадлага сургуульд 20 гаруй алба хаагч хамрагджээ. Энэ үеэр стандартын дагуу аюулгүй байдлаа хангах, хүчилтөрөгчийн бортгийг хантаазтай зөв холбох, усны гүнд дохиогоор ажиллах зэрэг дадлагыг хийсэн аж. Мөн 12-13 метрийн гүнд найман аврагч дөрвөн цагийн гүний шумбалтыг хийж гүйцэтгэжээ.
Д.Дамдин
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )