Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид олон тооны тарвага болон агасны мах ачиж явсан иргэдийг саатуулжээ. Тус аймгийн Цагдаагийн газраас "Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт-2018", "Эко-2018" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж энэ хүрээнд Хархорин суманд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид дээрх үйлдлийг илрүүлжээ. УБС улсын дугаартай "Приус-20" маркийн автомашинаас агнасан 68 тарвага, 150 ширхэг загасны мах илрүүлсэн байна. Эдгээрийг Завхан аймгийн харьяат, "Б", "О" нар тээвэрлэж явсан ажээ.
Д.Дамдин

Сэтгэгдэл ( 1 )
АМЬДРАЛ БНА ЮМЫГ НЬ ӨГӨӨД ЯВУУЛ