Зарим яамны Газрын дарга нарын томилгоог хэлэлцжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 05

Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр /2018.10.04/ болж, Төрийн албаны шинэчилсэн хуулийг дагалдаж гарах дүрэм, журамд оруулах санал болоод зарим албан тушаалтныг томилох асуудлыг хэлэлцжээ.

Тухайлбал, Батлах хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Сангийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дэд дарга зэрэг 12 албан тушаалтныг томилох асуудлыг хэлэлцэж тогтоол гарган, холбогдох албан тушаалтнуудад санал хүргүүллээ.

Эдгээр хүн нь төрийн албаны ажил үүргийг бага доод албан тушаалаас нь шат дараалан гүйцэтгэж, тогтвор суурьшилтай ажилласаар зэрэг дэв ахиж, Төрийн албаны шалгалтыг амжилттай давж, одоогийн албан тушаалд хүрч буй хүмүүс юм байна.

Д.Дамдин

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
үнэн байдал(103.229.123.106) 2025 оны 03 сарын 13

өмнө ажиллаж бгаа хүмүүс нь 60 тэрбумын нөхөд болоод ийм өөрчлөлт дундуур нь хийж бгаа юм аа даа

1  |  0
Top