БАГШ гэгч эрхэм хүн бидэнд бүгдэд нь бий. Энэ хүн байгаагүй бол бид өнөөдөр ямар байх байсан бол. Хүн төрөлхтний мэдлэг ухамсар нэмэгдэж, дэлхий ертөнц улам хөгжин цэцэглэж буй нь БАГШ хүний тарьсан эрдэм мэдлэгийн арвин их үр өгөөж.
БАГШ нарын баярын энэ өдөр та багшдаа чин сэтгэлийн ҮНЭ ЦЭНЭТЭЙ ҮГС илгээх гэж байгаа бол дараах сурган хүмүүжүүлэгч нарын мэргэн үгсээс уншаарай.
Дунд сургуулийн багш нарт Ерөнхий сайд нарын мөрөөддөг засаглалын эрх мэдэл байдаг.
Уинстон Черчилль
* * *
Эмч, багш хоёроос хүмүүс гайхамшиг шаарддаг. Харин гайхамшиг нь биелсний дараа хэн ч тэгтлээ гайхдаггүй.
Мария фон Эбнер-Эшенбах
* * *
Сайн багш бусдад өөрийнхөө чаддаггүй зүйлийг ч сургаж чаддаг.
Тадеуш Котарбиньский
* * *
Хэрвээ та өнөөдөр таван жилийн өмнө зааж байсан зүйлээ зааж байгаа бол тэр хичээл “үхэж”, эсвэл та “үхсэн” байна.
Ноам Хомский
* * *
Хэрвээ багш хүн ажилдаа дуртай бол тэр үнэхээр САЙН багш. Сурагчаа эцэг, эхийнх нь адил хайрладаг бол сайн багшаас ИЛҮҮ багш. Хэрвээ багш хүн ажил, сурагч хоёртоо хоёуланд нь хайртай бол тэр ТӨГС багш.
Л.Н.Толстой
* * *
Сурагчдад хамгийн чухал, хамгийн сургамжтай, хамгийн амьд жишээ багш өөрөө байдаг.
Адольф Дистервег
* * *
Амжилттай сурган хүмүүжүүлэхийн нууц нь сурагчаа хүндлэхэд оршдог.
Ральф Уолдо Эмерсон
* * *
Багш хүний бүхий л бахархал бол тэдний тарьсан үр өсч үржих байдаг.
Дмитрий Менделеев
* * *
Муухан багш үнэнийг олж ирдэг бол сайн багш түүнийг олоход сургадаг.
Адольф Дистервег

Сэтгэгдэл ( 0 )