Охидыг тэнээд байхаар нь хашраахын тулд хүчирхийлж, бичлэг хийсэн гэж мэдүүлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 05

Цахим орчинд охидыг хүчирхийлсэн бичлэг цацсан гэмт хэргийн сэжигтнүүдийг цагдаагийнхан илрүүлэн баривчилсан талаар албаны эх сурвалж хэд хоногийн өмнө мэдэгдсэн. Энэ талаарх мэдээллийг сэрэмжлүүлэг болгох үүднээс дэлгэрүүлэн хүргэж байна.

Сошиалд цацагдсан бичлэг гурав хоногийн өмнө буюу 2018 оны аравдугаар сарын 02-ны өдөр анх цацагджээ. Хэргийг үйлдсэн хэмээн 24-39 насны гурван эрэгтэй, нэг эмэгтэйг саатуулаад байгаа. Сэжигтнүүдийн зарим нь ял шийтгэл эдэлж байгаад Өршөөлийн хуульд хамрагдаж, эрх чөлөөтэй болжээ. Тухайлбал, хэргийг зохион байгуулсан гэгдэх сэжигтэн Т өмнө нь хулгай, танхайн хэргээр зургаан удаагийн ял шийтгэл хүлээсэн нэгэн гэдгийг хуулийнхан зарлалаа.

Сэжигтэн Т “Хүүхдийг гадуур тэнээд байхаар нь хашраая гэж бодоод бичлэг хийсэн” гэж мэдүүлжээ. 

Олон нийтийн сүлжээнд тавигдсан даруйд цагдаагийн байгууллагаас бичлэгийг устгуулсан ба сэжигтнүүд 2018 оны тавдугаар сард Н, Ц нарыг /1999 онд төрсөн/ бүлэглэн хүчирхийлж, бэлгийн дур хүслээ ёс бусаар ханган, хохирогч эмэгтэйчүүдийг дарамтлан, тохуурхан даажигнаж буй үйлдлээрээ видео бичлэг хийсэн байсан юм. Цагдаагийнхан сэжигтнүүдийг хийсэн бичлэгээрээ далимдуулж хохирогч охидыг дарамталсан эсэх, өөр хохирогч бий эсэхийг лавшруулан шалгаж байна.

Сэжигтнүүдэд ямар ял оноох вэ?

Хэрэг мөрдөн  байцаан шатанд яваа учраас  сэжигтнүүдэд ямар ял шийтгэл оноохыг хэлэхэд эрт. Харин эцэг, эхчүүдэд сэрэмжлүүлэг болгоход оройтохгүй.  Цагдаагийн байгууллагаас “Бага насны охид, хүүхдүүд цахим орчинд  бусадтай танилцан, улмаар уулзах нь гэмт хэргийн хохирогч болох эрсдэлийг нэмэгдүүлж буй”-г сэрэмжлүүлж хүүхдээ хаана юу хийж,  таних, танихгүй ямар хүмүүстэй уулзаж байгаад  анхаарлаа хандуулж, хянаж байхыг эцэг, эхчүүдэд сануулсаар байгаа юм. Охидыг хүчирхийлсэн бичлэгийг цахим орчинд хэн түгээснийг мэдэхгүй гэж хэргийн зохион байгуулагч сэжигтэн Т мэдүүлжээ.  Тэдгээр сэжигтэнд Эрүүгийн хуулийн тодорхой зүйл ангиар эрүү үүсгэсэн.

12.2 дугаар зүйлд Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах

1.Хохирогчийн зөвшөөрлөөр бэлгийн харьцаанд орох үедээ хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж; тохуурхан доромжилж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан бол зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

12.3 дугаар зүйл.Бэлгийн мөлжлөг

1.Хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж; эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан зорчих эрхийг хязгаарлахгүйгээр бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.  

Д.Дамдин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.43.144) 2025 оны 03 сарын 13

Охидын ээж аав нь биш байж хашраадаг хэн бэ.өөрийгөө авч явж чадахгүй байж бусдыг хашрааж байна гэж хуцдаг гөлөг вэ.хүчин хийж хүмүүжүүлдэг болсон юм уу улсын их хурлын эрхэм гишүүдээ бандааш бөөсгөө өмөөрөөд өөгшүүлээд улс орон ийм болж байна шоронгийнхон өршөөлөөр гарч ирээд огт танихгүй охид эмэгтэйчүүдийг хашрааж бүлэглэж хүчинддэг.түүнийгээ тэнээд байгаа г хашрааж байна гэдэг хууль байна уу.энэ улсад

1  |  0
Zochin(81.242.238.96) 2025 оны 03 сарын 13

OMG 2 jil???

1  |  0
МОНГОЛ ЯЛНА(202.179.25.239) 2025 оны 03 сарын 13

ЧИНГИСИЙН БААТРУУДЫГ СУУЛАХЫГ ШААРДАЖ БАЙНА ХУЖААНУУДАА

1  |  0
Монгол(77.111.244.41) 2025 оны 03 сарын 13

Өршөөлөөр суллагдсан нөхдүүд хэрэг үйлдвэл, Өршөөлөөр сулласан нөхдүүд хариуцлага хүлээх хэрэгтэй.

1  |  0
Лол(202.9.42.1) 2025 оны 03 сарын 13

Ямарч арчаагүй төр гж ийм бдаг бнаа. Нийгэмд бж блошгүй бузар хэрэг хийсэн лаларуудыг шийтгэж бгаа ял нь арай л бна шүү. бараг толгойг нь илээд сууж бгаатай эгээ ялгаа юү бнаа.Доод тал нь 10 жилийн ял өгөх ёстой..

1  |  0
Top