ӨДРИЙН ЗУРХАЙ: Хилэнцийнхний хайр сэтгэлийн харилцаа амжилт олно

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 05

  ДОРНЫН ЗУРХАЙ

Намрын дунд Цагаагчин тахиа сар, Долоон улаан мэнгэтэй, Цагаан морь өдөр

  • Аргын тооллын: 2018.10.5, Баасан гараг
  • Билгийн тооллын: 26
  • Наран ургах шингэх: 06.58-18.23
  • Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.

ӨРНИЙН ЗУРХАЙ

Хонь

Хийж дуусгаагүй ажил байгаа бол дуусгаж байгаад цааш хөдлөх нь таны сэтгэл санааг тогтвортой байлгана. Өнөөдөр та аль болох амарч, бодол санаагаа цэгцлэн эрч хүчээ нөхөх хэрэгтэй.

Үхэр

Тэвчээргүй зан гаргахгүй байвал зүгээр. Санхүүгийн байдалдаа анхаарч, зөвлөгөө ав. Ухаалаг, зөөлөн байх нь бусадтай ойлголцоход тус болдог.

Ихэр

Ихрийнхэн өнөөдөр боловсон байхыг хичээ. Тайван зан чанараа ашиглан элдэв зөрчилдөөн, хайртай хүнтэйгээ муудалцах зэргээс зайлсхийх боломжтой.

Мэлхий

Хэтэрхий нүүрэмгий байвал бусад хүн таны талаарх бодлоо өөрчилж магадгүй юм. Урдах ажлаа хүчин чармайлт гарган хий. Зөрүүд байж хэрэггүй.

Арслан

Сэргэлэн цовоо болж, гуниг үргэх өдөр. Найз нөхөдтэйгөө таарамжтай байж, аливааг сэтгэлээсээ хий.

Охин

Та хэн нэгэнтэй муудалцсан бол эвлэрнэ. Спортын арга хэмжээ болон ажилдаа амжилт гаргана. Өнөөдөр шагнал авч ч мэдэх юм. Эрүүл мэндийн хувьд гайхалтай сайхан байна.

Жинлүүр

Жинлүүрийнхэн өнөөдөр зөн совингоо дага. Ингэснээр таны ажил хэрэг гайхалтай байгааг харах болно. Харин хардаж сэрдэх байдал их гаргавал бусадтай ойлголцдоггүй гэдгийг санаарай.

Хилэнц

Хайр сэтгэлийн харилцаанд таатай үе иржээ. Гэр бүлийн хүнтэйгээ маргалдсан ч эвлэрнэ. Гэхдээ түүнээс бүх зүйлээ ярихыг шаардах хэрэггүй. Хийж буй ажилдаа тэвчээртэй хандвал санхүүгээ дээшлүүлэх боломжтой.

Нум

Эд хөрөнгөдөө анхаарахад гэмгүй. Бусад зүйл урсгалаараа явна. Өөрийгөө таньж мэдэхийн тулд дотоод сэтгэлээ сонсч, олны хөлөөс холхон байвал зүгээр. Гэхдээ хэтрүүлэх хэрэггүй.

Матар

Матрынхан өнөөдөр санаачилгатай байдлаараа хаана ч амжилт гаргана. Санхүүгийн тал дээрээ та ашигтай боломжийг олж харах бололтой, гэхдээ бодлогогүй алхам бүү хий.

Хумх

Хумхынхан өнөөдөр өөртөө итгэлтэй байна. Олны өмнө гарахад сайн. Харин аливааг хэт төгс байлгах гэдэг зан чанар нь ажил хэргийг нь урагшлуулахгүй байж мэдэх юм.

Загас

Та өөрөө хүсэх юм бол ажлаа амжилттай хийнэ. Саад бэрхшээлтэй тулгарсан ч амжилттай даван гарснаар зорилго руугаа нэг алхам ойртоно. Эрүүл мэнддээ анхаар.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top