“Залуу ой” төсөлд оролцсон хүн бүрт дурсгалын цом хадгалуулна

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 05

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Бүх нийтээр мод тарих өдөр “  болгосон бөгөөд энэ сарын 14, 15-ны Бямба, Ням гарагуудад таарч байна.  “JCI-ЭКО” салбар байгууллагаас санаачласан Богд хан уулыг ойжуулах аян, “Залуу мод” төсөлд хамрагдахыг иргэн, байгууллагуудад уриалж байгаа билээ. Тус байгууллагаас анхны Дархан цаазат Богд хан уулыг ойжуулах аян, “Залуу ой” төслийг 2018 оны нэгдүгээр сард эхлэн, өнгөрөгч зургадугаар сард нээлтээ хийж Их тэнгэрийн зүүн аманд 100 мод тарьж, гурван жилийн  хугацаанд арчилгаа, усалгаатай байлгахаар болсон юм.  Богд хан уулыг ойжуулах зорилготой төсөл нь өрх, иргэн бүрт манлайлагч байх боломж олгохоороо онцлогтой.  Богд уулын ойн нөхөн сэргээлтэд гал түймэр, ойн хортон шавьж, модны хулгай, хамгаалалтын бүсийн хууль бус суурьшилт зэрэг ихээхэн нөлөөлөх болсон. Түүнчлэн агаарын бохирдол, хүлэмжийн хийг бууруулах, байгаль орчны тэнцвэртэй байдлыг хангах, хүн, амьтны аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх зэрэг нь Богд уулыг ойжуулах аян, “Залуу ой” төслийг санаачлах, хэрэгжүүлэх  хүмүүнлэг үйлсийн эхлэл үндэслэл болжээ. Бүх нийтээр тод тарих өдрөөр “JCI-ЭКО” салбар  байгууллагын залуучуудын  санаачласан “Залуу ой” төслийг дэмжиж хамтарч ажиллаж, Богд уулыг ойжуулах үйлсэд хувь нэмрээ оруулахыг Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц сүсэгтэн олон, иргэдэд уриалж байгаа юм. “Залуу ой” төсөлд залуу гэр бүлүүд хэн бүхэн оролцох, хүүхдэдээ дурсгалын мод  тарих зэрэг үйл хэрэг нээлттэй бөгөөд аянд нэгдэж мод тарьсан байгууллага, өрх, иргэдэд “Залуу  ой” төслийн дурсгалын цомыг хадгалуулахаар төлөвлөжээ. 

Д.Дамдин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Лувсан (66.181.183.80) 2025 оны 03 сарын 13

Ямар буянтай хүмүүс бэ амжилт хүсэе

1  |  0
Top