Н.Байгалмаа: Өнөөдөр над шиг жаргалтай Монгол байна уу

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 05

Н.Байгалмаа хэмээх бүсгүй тэмээгээр Европ руу гурван жил аялахаар болсон тухайгаа мэдэгдээд байсан билээ. Түүний аяллын зорилго нь эх орноо сурталчлах бөгөөд анх наймдугаар сард аялах гэж буйгаа өөрийн цахим хуудсаараа зарлаж байсан юм.

Аяллын маршрутаа өдөрт 30 км зам туулахаар төлөвлөсөн гэдгээ мэдэгдээд байсан. Аяллын баг нь гурван монгол, Бразил, АНУ-ын  гурван хүний бүрэлдэхүүнтэй гэнэ. Тэд Англи, Казахстан, Узбекистан, Туркменистан, Иран, Турк зэрэг Европын 12 орноор аялах юм. 

Түүний аяллын тухайд сонссон хүмүүс амжилт хүсэж байсан бол эсрэгээрээ зарим нэг нь амьтан зовоолоо гэх мэт сэтгэгдэл бичиж байсан юм. Тэгвэл Н.Байгалмаа бүсгүй өөрийн цахим хаягаараа сэтгэгдлээ илэрхийлжээ. Тэрбээр  “Тиймээ , Монгол хүмүүс бүгд малдаа санаа зовдог олон олон санаа зовсон хүмүүс надад сайн , муу үг дайх юм...Би хаана очих юу хийх ёстойгоо маш сайн мэдэж байгаа.Би ч тэмээнүүддээ өөрийн биеэс дутахааргүй хайртай... Манай тэмээд дэлхийд хоёр бөхт тэмээ, Монгол малын хатуужил, чадварыг тамгалан харуулах өдөр ирнээ
Мэдээж амар биш....Иймд та нар минь надад манай багт итгээд хүлээж суугаарай...
Луу ахлагчтай ийм сүрлэг сайхан тэмээдийг өмнө би харж байгаагүйн байна...Яг өнөөдөр бол над шиг аз жаргалтай Монгол байна уу” хэмээжээ.

Н.Байгалмаа анх австрали хүн Монголоос Унгар хүртэлх замыг морьтой туулсан тухай сонсож, энэхүү аяллын санааг гаргасан байна. Тэрбээр аялалдаа өнөөдрөөс гарч байгаа аж. Жавхаалаг Монгол бүсгүйнхээ аялалд нь амжилт хүсье. Аян зам нь өлзийтэй байг.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Б зар гэж олон жил о(197.211.63.104) 2025 оны 03 сарын 13

Сайн байна уу олон нийтэд,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд би өөрийн нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарж санхүүгийн хувьд амжилттай болсон түүхээ хуваалцахыг хүсч байна. Би олон жил ядуу зүдүү амьдарч бөөрөө зарах найдвартай эмнэлэг олох гэж тэмцсэн. Аз болоход би ADITYA эмнэлэгтэй танилцаж, бөөрөө 780,000 доллараар (долоон зуун наян мянган ам.доллар) зарсан.\n\nХэрэв та бөөрөө зарах гэж байгаа бол ADITYA эмнэлэгтэй DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдож болно.

1  |  0

үамжилт(103.10.21.112) 2025 оны 03 сарын 13

Сайн яваад ирээрэй амжилт хүсэе тэмээнүүдээ бүгдийг нь авчираарай итгэл сэтгэл бүхнийг ялна

1  |  0
sain(66.181.160.88) 2025 оны 03 сарын 13

uur hiih ajil alguu.

1  |  0
ДУГУЙГААР ЯВААААААА(182.160.1.187) 2025 оны 03 сарын 13

ХӨӨРХИЙ ТЭМЭЭД ШИГ ЗОВЛОНТОЙ МОНГОЛ ТЭМЭЭ БАЙГАА БОЛОВ УУ.ТЭМЭЭГЭЭ ҮҮРЭЭД ЯВАХ УУ?

1  |  0
irgen(62.167.114.16) 2025 оны 03 сарын 13

almaar zorigtoi umaa, amjilt hysie

1  |  0
Top