Приморийн хязгаарт жуулчид алга болжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 03

ОХУ-ын Приморийн хязгаарт хэсэг жуулчин алга болжээ. Таван жуулчнаас бүрдсэн аялагчдын бүлгийг эрж хайх ажил явагдаж байгаа талаар тус бүс нутгийн Онцгой байдлын алба мэдээлжээ. Жуулчид явган алхаж яваад сураггүй болсон байна. Тэд долдугаар сарын 30-нд нэгэн тосгоны ойролцоо алхалт хийж байсан гэх мэдээлэл байгаа аж. Тэр үеэс хойш сураг нь гараагүй байгаа гэнэ. Орон нутгийн онц байдлын албадыг дайчлаад үр дүнд хүрээгүй учир аврагчид цагдаад хандан нэмэлт тусламж хүссэн байна.

Өмнө нь Эрхүүд алга болсон Донын Ростовын найман жуулчныг нисдэг тэргээр хайн олж байжээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top