Оросууд Путинийг дахин удирдагчаараа сонгохыг хүсч байна

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 01

ОХУ-д 2018 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулиар Путинийг дахин Төрийн тэргүүнээрээ харахыг оросууд хүсч байгааг харуулсан судалгааны дүн гарчээ. “Левада-центр”-ийн мэргэжилтнүүдийн явуулсан судалгаагаар, оросуудын 66 хувь нь “Владимир Путинийг дахин Ерөнхийлөгч болоосой гэж хүсч байна” гэж хариулжээ. “Ведомости”-д бичсэнээр, 2018 онд өөр удирдагч хармаар байна гэх хариултыг иргэдийн 18 хувь нь дугуйлсан байна. Харин 16 хувь нь энэ асуултад одоогоор хариулж мэдэхгүй байна гэжээ.

Оросуудын гуравны нэг нь Путин дотоодын улс төрдөө хатуу шугам барьсан гэж үзсэн бол иргэдийн 40 хувьд нь одоогийн Ерөнхийлөгчийнх нь бодлого таалагджээ. Оросуудын 12 хувь нь либералчлал хэрэгтэй байна гэсэн аж.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Орос ч дээ(66.181.179.238) 2025 оны 03 сарын 13

Орос Америкийг харьцуулах юм Америкийг муулаад америкийн технологийг бүгдээрээ хэрэглэдэг хаана байна оросын технолог худал мэдээлэлд тархиа угаалгахаа больж үз. Америк Оросын эдийн засаг асар их ялгаатай зөвхөн цэргийн зардал гэхэд Оросын цэрэг армийн зардал 97 тэрбум ам доллар Америкийнх 700 тэрбум ам доллар шүү дээ бараг бүх технолог Америкийнх тэгэхэд Орос байгалийн хий нефьтийн хэдэн крант, хэдэн цөмийн хошуутай пуужинтай болохоос өөр гялайгах зүйл үгүй

1  |  0
Чекист санал асуулга(66.181.179.238) 2025 оны 03 сарын 13

Худлаа санал асуулга байх өө ингэж ядуурчихаад хайрлана гэж юу байсан юм

1  |  0
kkkk(202.70.46.212) 2025 оны 03 сарын 13

140,000,000 xunii 3 nii 1 buyu 50 d say xunees chamaas teneg n olon baiv l gej uu? Dendevsuren

1  |  0
dendewsuren(66.181.185.164) 2025 оны 03 сарын 13

Путины талаар манайхан маш өрөөсгөл ойлголттой байх юм...Орос орныг бидний нүдэн дээр унагаад бүх дэлхийд хүлээн авдаггүй орон болгон хувиргаад байхад бид шал өөр юм яриад сууж байдаг.нэг их удахгүйгээр бодит байдлыг ойлгох болно...

1  |  0
dendewsuren(66.181.185.164) 2025 оны 03 сарын 13

Путины талаар манайхан маш өрөөсгөл ойлголттой байх юм...Орос орныг бидний нүдэн дээр унагаад бүх дэлхийд хүлээн авдаггүй орон болгон хувиргаад байхад бид шал өөр юм яриад сууж байдаг.нэг их удахгүйгээр бодит байдлыг ойлгох болно...

1  |  0
Иван(202.70.46.236) 2025 оны 03 сарын 13

Путингүй бол яана даа оросууд. Дараагийн хүн энэ дайтай байх болов уу.

1  |  0
зочин(103.212.116.121) 2025 оны 03 сарын 13

Путин хүчтэй удирдагч. Хүчтэй удирдагч л улс орноо авч явдаг юм бна. Масс нь Путины талд байдаг юм бнаа.

1  |  0
Путин(139.5.217.77) 2025 оны 03 сарын 13

Үүнээс өөр сонголт байхгүй. Америкуудын эсрэг энэ хүн л зогсож чадсан. Чадах ч болно.

1  |  0
Close menu