Трамп Путинтэй уулзахаар бэлдэж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 30

АНУ, Оросын удирдагч нарын уулзалтын талаар удаан яригдсан. Тэгвэл Трамп, Путин нарын анхны уулзалт “G20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр болох нь ээ. Ирэх сарын эхээр Хамбургт болох “G20”-ийн уулзалт дээр тэд ярилцана гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Херберт Макмастер мэдээлжээ.

Тэгвэл Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Тэд яг хэдний өдөр уулзахаа товлоогүй байгаа ч “G20” дээр хоёул байх учир уулзалт болно. Гэхдээ дээд хэмжээний уулзалтын үеэр болохоор тэдний яриа удаан үргэлжлэхгүй байх” гэсэн байна.

“The Guardian”-д мэдээлснээр, Доналд Трамп Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Путинтэй ярилцах зүйлүүдийнхээ талаар мэдээлэл өгчээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top