Диана гүнж, Чарльз болон түүний нууц амраг Камилла нарын харилцааны талаар бидний мэддэггүй зүйлс

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 28

Их Британийн хунтайж Чарльз болон Диана гүнжийн амьдрал одоо ч олны анхааралд байгаа хэвээрээ. Чарльзыг Дианатай гэрлэхээс ч өмнө нууц амраг нь байсан Камилла Паркер-Боулз үүн дээр нэмэгдэнэ. Тэдний хайрын гурвалжингийн талаар шинэ шинэ зүйлүүд гарч ирсээр.


Диана гүнжийг нас барснаас хойш жилийн дараа Чарльз Камиллатай гэрлэж чадсан юм. Чарльзыг Дианагийн нөхөр байхад нь ч Камилла Паркер-Боулз түүнд үнэнч байжээ. Паркер-Боулз ирэх сард 70 нас хүрнэ. Британийн сэтгүүлч Пенни Жунор түүний төрсөн өдөрт зориулан намтрыг нь бичсэн байна.


Пенни Жунорын бичсэнээр, Диана Камиллатай анх уулзсан цагаасаа эхлэн түүнд тун сайн ханджээ. Гэвч ирээдүйн нөхөртэй нь холбоотойг мэдсэн Дианагийн найздаа хандах хандлага эрс өөрчлөгдсөн байна. Тэрээр найзыгаа өөртөө ойртуулахаа больж, түүний талаар сонсохыг хүсдэггүй байжээ.

Ирээдүйн нөхөр нь хоёр ч удаа урвасныг мэдсэн Диана хуримдаа бэлтгэж байхдаа их өөрчлөгдөж эхэлжээ. Тэр их сэжигч, эргэн тойрныхон нь бүгд түүнийг хуурч байна гэж боддог болсон байна.

Харин Чарльз Дианагийн өөрчлөлтөд ихэд бухимдаж, нууц амрагтай нь сайхан харилцахгүй байгаад уурладаг байжээ. Гэхдээ тэр хоёрын аль аль нь хуримын дараа бүх зүйл сайхан болно гэж итгэдэг байсан гэнэ.

Чарльзад Диана ихэд таалагддаг байжээ. Тэр Дианаг алдахыг хүсдэггүй байсан ч Камиллад татагдах нь ер бусын хүчтэй байжээ.


“Камилла тэр хоёрын харилцааны талаар Диана өөр хүнээс биш нөхрөөсөө өөрөөс нь сонссон бол дээр гэдгийг Чарльз ойлгодоггүй байсан. Диана уг нь маш сайхан сэтгэлтэй, нөхцөл байдлыг бодолцож үздэг хүн байсан” гэж Пенни Жунор өгүүлэлдээ бичжээ. Эцэст нь Чарльз Дианад Камилла тэр хоёрыг маш бат бөх нөхөрлөл холбодог, өөр харилцаа байхгүй гэж хэлсэн байна.

Чарльз, Диана хоёрын хурим тэдний амьдралыг сүйрүүлэх гашуун алдаа байсан гэдгийг хатан хааны гэр бүлийнхэн бүгд ойлгодог байжээ. Гэсэн ч хуримын ёслолыг цуцлах нь утгагүй зүйл, бас маш том дуулиан байсан учир яаж ч чадаагүй аж.


1981 онд Чарльз Дианаг албан ёсоор эхнэрээ болгон авчээ. Хуримынхаа дараа Чарльз нууц амрагтайгаа өнгөрөөх цагийг нь хаслаа гэж Дианаг буруутгадаг байсан аж. Тэрбээр эхнэртээ ихэд уурлах болжээ. Огт өөр гэр бүлд орж ирсэн Диана хэн нь найз, хэн нь дайсан гэдгийг ялгаж чадахгүй байсан талаар намтар бичигч Пенни Жунор өгүүлсэн байна. Энэ бүгдээс болж Диана сэтгэл мэдрэлийн өвчтэй болжээ. Тэрээр эргэн тойрныхноо байнга өөрт нь худал хэлж, хуйвалдаж байна гэж сэжиглэдэг байсан гэнэ.


О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уншигч (122.201.31.198) 2023 оны 10 сарын 29

Цаг хугацаа бүхнийг мартуулж байна даа. Дианатайгаа Камилагаа найз болгоод л чөтгөр гэж. Амьдын зол гэж үнэн юм даа

2  |  0
Top