Трамп Ирландын сэтгүүлч бүсгүйд тал засчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 28

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг Ирландын шинэ Ерөнхий сайдтай утсаар ярих үеэр олон сэтгүүлч цугларсан байна. Трамп энэ үеэрээ Ирландын RTE телевиз, радио компанийн сэтгүүлч Катриона Пэрриг дуудан хажуудаа авчирч гоо сайхныг нь биширсэн гэнэ.


“Энд яг одоо Ирландын хэвлэл мэдээллийн олон төлөөлөгч над руу хараад сууж байна” гэж Трамп Ирландын шинэ Ерөнхий сайд Лео Варадкарт хэлээд сэтгүүлч эмэгтэй рүү заан дууджээ. Катриона Пэррийг дөхөж очиход Трамп “Ирландын хэвлэл мэдээллийн байгууллагуудын бүх л сайхан хүүхнүүд энд иржээ” гэсэн байна. Дараа нь сэтгүүлч Катриона Пэрригийн нэрийг Ерөнхий сайдад хэлээд “Тэр их сайхан инээх юм. Чиний талаар сайхан сэтгэгдэлтэй байна гэдэгт нь мөрийцөх үү” гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн хөнгөн наргианд хэвлэл мэдээллийнхэн таатай хандсан байна.

Трамп Лео Варадкартай утсаар ярихдаа АНУ, Ирландын харилцааны чухлыг онцолж байжээ. Түүнчлэн шинэ Ерөнхий сайдыг Цагаан ордондоо 2018 оны гуравдугаар сард Гэгээн Патрикийн өдрийг тэмдэглэхэд ирэхийг урьсан байна.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.70.46.220) 2017 оны 06 сарын 28

setguulch nar zarimdaa untah hevteh shaardlaga gardag bhaa ajiliin shaardlagaar

0  |  0
Irgen(103.242.99.254) 2017 оны 06 сарын 28

Heleed yu geh ve? Chadvargyi baij olon yum shaardaj yarihiig ni yana, mongoliin setguuli zui undsendee unaltand orchihson, sehej chadah bolvuu?

0  |  0
иргэн(202.70.34.38) 2017 оны 06 сарын 28

яанаа энэ сэтгүүлч нарын бичгийн алдаа хэрээс хэтэрч байна сонин сэтгүүл,радио телевиз сэтгүүлчдыг ажилд авахдаа зөв бичгийн шалгалт авч баймаар юм мэдээ нийтлэл уншихад их хэцүү байх юм манайд сэтгүүлч нарын боловсрол үнэхээр муу байна яанаа

0  |  0
Top