Нөхрөөсөө салсан орос эмэгтэй хоёр охиноо хэрчиж алахыг завджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 27

Хойд хөршийн Москва орчимд аймшигт хэрэг гарчээ. Москвагийн ойролцоох тосгонд нэгэн эмэгтэй нөхрөөсөө салсныхаа дараа хоёр охиноо хэрчиж алахаар дайрсан байна. 11 настай Анастасия болон хоёр настай Ксения нар гэдэс нь зүсэгдсэн шархтайгаар эмнэлэгт хүргэгджээ. Тэдний биеийн байдал хүнд байгаа гэнэ.

“Life.ru” сайтын мэдээлснээр, уг эмэгтэй нөхрөөсөө салсандаа уурлан гал тогооноосоо хутга барин охид руугаа дайрчээ. Цагдаа нар эмэгтэйг баривчилсан байна. Хэрэг гарсан үеийн нөхцөл байдлыг шалгаж байгаа учир илүү мэдээлэл өгөхөөс Москвагийн цагдаагийн газар татгалзжээ.

 О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(124.158.126.197) 2025 оны 03 сарын 13

shuud buudchih

1  |  0
bi(212.124.155.157) 2025 оны 03 сарын 13

ter salsan nöhör luugee dairahgui yasiin

1  |  0
zochin(43.228.130.224) 2025 оны 03 сарын 13

teneg novsh ve,huuhed yamar buruutai yum

1  |  0
Close menu