Берлускони эргэн ирлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 27

Италийн орон нутгийн сонгуулийн хоёрдугаар шат дуусч, ихэнх том хотод Ерөнхий сайд асан, дуулианы эзэн Сильвио Берлусконигийн намынхан ялжээ. “Урагшаа, Итали!”, “Хойдын лиг”, “Италийн ахан дүүс” намын эвсэл энэхүү ялалтаа 2018 оны парламентын сонгууль хүртэл хадгалах нь ээ. Шинжээчдийн үзэж байгаагаар, дээрх эвсэл Европын орнуудын авч буй Оросын эсрэг хоригийг эсэргүүцдэг талынхан юм. Тэдний ялалт Сильвио Берлусконитой “зузаан” байдаг ОХУ-д ашигтай аж.

Хэвлэлийн магнат, дуулианы эзэн Сильвио Берлускони татвараас олон жил зугтааж, авлига авч, хууль бусаар улс төрийн нам санхүүжүүлсэн зэрэг олон асуудалд холбогдсон билээ. Улс төрд олон жил байхдаа Берлускони 2500 гаруй шүүх хуралд оролцож, 600 орчим удаа цагдаагийн хэлтэст дуудагдсан нэгэн.

Сүүлийн үед Орост байсан тэрбээр өнгөрсөн жил Нью-Йорк руу явж байхдаа онгоцонд бие нь муудаж, эмчийн хяналтад байгаа гэнэ.

О.Чанцаа 

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
amar(103.229.120.177) 2017 оны 06 сарын 28

Putinii sain and

0  |  0
Top