Трамп исламын шашинтнуудтай зоог барихаас татгалзжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 27

Исламын шашинтнуудын Рамадан сар дууссаныг тэмдэглэн барьдаг “Ид аль-Фитр” оройн зоогоос АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп татгалзжээ. Ариун Рамадан сар дуусч байгааг тэмдэглэн Цагаан ордонд оройн зоог барих уламжлал 1999 оноос эхлэн жил бүр болдог байсан юм. Харин энэ жил исламын шашинтнуудад хэзээнээсээ дургүй Доналд Трамп энэ уламжлалыг эвдлээ. Трамп исламын шашинтай орнуудын иргэдэд виз олгоход хатуу хяналт тавьж, АНУ дахь энэ шашны байгууллагуудад чанга хандаж байгаа билээ.

Гэхдээ Ерөнхийлөгч Трамп, Тэргүүн хатагтай Меланиа нар өчигдөр “Ид аль-Фитр”-ийг тэмдэглэж байгаа исламын шашинтнуудад Америкийн ард түмний өмнөөс мэндчилгээ дэвшүүлжээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sss(202.70.46.221) 2017 оны 06 сарын 28

Zonog ovgon Gitleriig orooson dugui.

0  |  0
хх(43.228.129.65) 2017 оны 06 сарын 27

зөв шдээ

0  |  0
Top