Манай улсад саажилттай хүүхдийн эрхийг хамгаалах талаар хуульд тодорхой заалтууд байдаг ч харамсалтай нь амьдрал дээр төдийлөн хэрэгждэггүйн улмаас саажилттай хүүхэд багачууд хохирч, эрхээ эдэлж чадахгүй үлдсээр байна. Энэ үүднээс саажилттай хүүхдийн эрхийг хангах тэдний онцлогт тохирсон нийгмийн тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлага тавих нь зүй ёсны юм.
Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орж, 1996 онд “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль”-ийг баталснаар хүүхдийн эрхийг хамгаалах хууль эрх зүйн үндэс бүрдэж эхэлсэн. “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль”-д хүүхдийн эрхийг 4 зүйлээр зүйлчлэн заасан байдаг.
1. Хүүхдийн амьдрах эрх / Хуулийн 5-р зүйл /
2. Хүүхдийн хөгжих эрх /Хуулийн 6-р зүйл /
3.Хүүхдийн хамгаалуулах эрх /Хуулийн 7-р зүйл /
4.Хүүхэд нийгмийн амьдралд оролцох эрх /8-р зүйл /
Улсын хэмжээнд саажилттай хүүхдийг сургах орчин бүрдээгүй, багш нар нь бэлтгэгдээгүй өөрөөр хэлбэл хүнд хэлбэрийн саажилттай хүүхдүүд боловсролын үйлчилгээний гадна орхигдоод зогсохгүй хүн болох эрх нь ч зөрчигдөх болсон байна. Саажилттай иргэний нийгмийн хамгаалалын тухай хуульд “16 насанд хүрээгүй хүүхдүүдийн саажилтыг эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн эмч нарын хяналтын комисс тогтооно” гэж заасан боловч эмч нарт ямар аргачлал ямар журмаар хүүхдүүдийн саажилттай эсэхийг оношилж, тогтоох эрх зүйн зохицуулалт алга. Саажилттай хүүхэд түүнийг асарч, халамжилж байгаа өрхөд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээ оновчгүй, нийгмийн халамжийн тухай хуулиар саажилтай хүүхдээ асарч байгаагийн улмаас ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа эцэг эхэд сард 52800 төгрөгийн тэтгэмж, саажилттай хүүхдэд сард 126000 төгрөгийн тэтгэмж олгож байгаа боловч өнөөгийн амжиргааны наад захын хэрэгцээг хангах түвшинд огт нийцдэггүй талаар асран хамгаалагчид өгүүлж байна. Эдгээр хүүхдийн эрх алхам тутамд зөрчигдсөөр байх бололтой.
Бодит тоо баримт байддаггүй
Тархины саажилттай хүүхдийн талаархи бодит судалгаа, мэдээлэл одоогоор байхгүй, ойролцоогоор хөгжлийн бэрхшээлтэй 40 гаруй мянган хүүхэд байгаагийн 5493 нь байнгын асаргааны тэтгэмж авдаг, 2500-2700 нь тархины саажилттай. Дэлхийн улсуудад 1000 амьд төрөлтөд 2-6 хүүхэд тархины саажилттай төрдөг гэж үздэг. Харин манайд 1000 амьд төрөлтөд 1-2 хүүхэд төрөх магадлалтай гэсэн бүдэг бадаг судалгаа бий. Тухайлбал, жилд дунджаар 60 мянган хүүхэд төрдөг гэж үзвэл 120 нь тархины саажилттай төрж байна.
Хүмүүс тархины саажилттай хүүхдийн тоо ихэсч байгаа юу гэж асуудаг. Энэ нь ханиад томуу зэрэг бусад өвчинтэй адил нэмэгддэггүй, төрөлт нэмэгдэхийн хэрээр л тоо нь өсдөг гэж үздэг байна. Саажилттай хүүхэд ердийн хүүхдийг бодвол өвчлөмтгий бие сул байдаг тул шим тэжээл сайтай хоол хүнс, асаргаа сувилгаа, эрүүл, цэвэр орчин тусгай эм, тариа шаардаж байдаг. Гэтэл саажилтай хүүхэдтэй тэр дундаа байнгын асаргаатай хүүхэдтэй гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хүүхдээ байнга сахиж, асарахаас аргагүйн улмаас ажил хөдөлмөр эрхэлж чаддаггүй, өрхийн орлого нь буурч, ядууралд өртдөг түүнчлэн насаараа байнгын асаргаатай хүүхдээ асараад тэтгэврийн насанд хүрэхэд тэтгэвэргүй үлдэх эрсдэлд хүрдэг.
Саажилттай хүүхдүүдийн боловсрол эзэмших болон нийгмийн халамж дэмжлэг авах, өндөр өртөгтэй тоног төхөөрөмж шаардагдах, нөхөн сэргээгдэх эмчилгээ үйлчилгээ авах эрхүүд нь ч байнга зөрчигдөж байна. Эдгээр хүүхдүүд ер нь хүн ам зүйн бодлогын гадна талд хаягдсан юм биш биз. Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын сан үйлчилддэгүй, саажилттыг эрт илэрүүлж, оношилж, хамгаалж чаддаггүй, алдагдсан чадавхыг сэргээх нөхөх зорилго бүхий сэргээн засах эмчилгээ үйлчилгээ үзүүлэх тогтолцоо, эрх зүйн орчин маш хангалтгүй байсаар байна.
Эхчүүд болон төрөх насны эмэгтэйчүүдийн эрүүл мэнд орхигдсоноос тархины саажилттай хүүхэд төрүүлэх магадлал өндөр болсон. Тухайлбал, төрсний дараа сэхээн амьдруулах арга хэмжээ авахад тархины цусан хангамж дутагдсан, төрөх үед бүтэлттэй гарсан бол саажилттай болж болно. Мөн агаарын бохирдол, бухимдал, стресс зэрэг гадны нөлөө болон эрүүл мэндийн байдал багтдаг гэсэн.
Тархины саажилт нь төрөлхийн болон олдмол гэсэн хоёрхон ангилалтай. Эмчилгээний хувьд сайн хийгддэггүйн улмаас тэр хүүхдүүд удаан насалдаггүй доод тал нь гурван жил амьдардаг гэж үздэг байна. Түүнчлэн зарим эх сурвалжууд “тархины саажилттай хүүхдүүдийг гадаадын иргэд үрчилж авч байна” хэмээсэн.
Үүнд 2008 оноос хойш 4-5 ийм хүүхдийг үрчилж авсан байх магадлал байна. Мэдээж энэ бүхнийг Эрүүл мэндийн яам, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн байгууллагууд чанд нууцлагддаг биз. Яагаад заавал ийм эдгэршгүй өвчтэй хүүхдүүдийг үрчилж авдаг юм бэ. Зовлонд нэрвэгдсэн эцэг эхчүүд нь саажилттай хүүхдээ, эсвэл ийм хүүхдийг асран хамгаалах хүнгүй бол тухайн асарч сувилж буй эмнэлэгийнхэн хүний наймаанд оролцоод байна уу гэсэн хардалт төрөх боллоо. Өнөөдөр тархины саажилттай хүүхдүүд хүний наймааны хэрэгсэл болох уу? Үнэхээр тархины саажилттай хүүхдийг үрчилж авдаг гадаадын иргэн байгаа бол хөдөлмөрийн мөлжлөгөд тэднийг ашиглах боломжгүй, гагцхүү эд эрхтэнг авч байж болзошгүй. Энэ бол хүний наймааны бас нэг төрөл болж байж мэдэх юм. Иймээс хүний эрхийн байгууллагууд ч цаашид энэ чиглэлд анхаарах хэрэгтэй байна.
Д. Дугтуй
Сэтгэгдэл ( 3 )
Ungursun onii 11r sard huuhdiin tuv suvilald saajilttai huuhed ornii tolgoidoo zoogdoj uhsen bsn, tas nuugaal ungursun. Yagaad gevel suvilaliin darga oyuntsetseg n said tsogtsetsegiin naiz yum gene lee
ЭНЭ МЭДЭЭЛЛИЙН ДАГУУ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГА ЗААВАЛ ШАЛГАЖ, МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ӨГӨХ ҮҮРЭГТЭЙ ШҮҮ.
hun chinee toodogchgui yum chini