Михаил Саакашвили Украины мужийн захирагч болжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 31

Гүржийн экс ерөнхийлөгч Михаил Саакашвили Украины өмнөд хэсгийн Одесс мужийн захирагчаар томилогджээ. Михаил Саакашвили Украины иргэн болсныг ерөнхийлөгч Пётр Порошенко мэдэгдсэн байна. Харин Гүржийн одоогийн удирдлагууд Михаил Саакашвилийг эрх мэдлээ хэтрүүлсэнд буруутгаж, шилжүүлэн өгөхийг шаардаж байгаа аж. Михаил Саакашвили 2008-2013 оныг хүртэл Гүржийн ерөнхийлөгч байсан юм. Тэрээр өөрийг нь буруутгасан хэргийг эрс үгүйсгэж, улс төрийн зорилготой хэмээн үздэг байна.

Хар тэнгисийн эрэг дэх Одесс мужид Донецк, Луганск шиг салан тусгаарлах бослого өрнөөгүй боловч өнгөрсөн оны тавдугаар сард Киевийн засгийн газрыг дэмжигч болон эсэргүүцэгчдийн хооронд мөргөлдөөн гарснаас 40 гаруй хүн амь үрэгдэж байжээ.

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zzz(202.179.20.82) 2025 оны 03 сарын 13

uls toriin banzal

1  |  0
1505(150.129.143.185) 2025 оны 03 сарын 13

манай улстөрчидтэй адилхан амьтан бна даа... :”> :)) %-(

1  |  0
pizda(112.72.13.179) 2025 оны 03 сарын 13

saihanbileg neg tosgonii darga boloh yum bn ukrainii

1  |  0
zochin(112.72.13.132) 2025 оны 03 сарын 13

eh oron gurjdee eren survaljlagdaj baigaa hun

1  |  0
рр(112.72.13.216) 2025 оны 03 сарын 13

улс дампуурнаа гэж

1  |  0
Top