Хилийн цэргийн хувцас хангамжийн тендерт булхай орж, эх орны торгон хилийг манаж буй цэрэг эрст хамгийн чанаргүй, муу хувцас нийлүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Харин энэ удаагаас баримттайгаар уг асуудлыг сөхөж байна.
Өнөөдөр бид үр хүүхэд, ах дүү, хань ижил нь хилийн цэрэгт байгаа жирийн иргэдээс мэдээлэл авлаа. Хамгийн гол нь бүгд өөрсдийнөө талаар нууцлахыг хүссэн юм. Дараагийн удаа бид тендерийн булхайд оролцсон ХХЕГ-ын хурандаа, тендер завшсан компаниудын талаарх дэлгэрэнгүй, тодорхой мэдээллийг цувралаар хүргэх болно.
Иргэн Ц: Дүүгээ бодохын эрхэнд хэл ам хийлгүй, хэлсэн мөнгийг нь явуулдаг
-Манай дүү 2013 оны тавдугаар сард цэрэгт татагдаж, хил рүү хуваарилагдсан. Очоод нэг их удалгүй 50, 70, 100 мянган төгрөг цувуулж авах болсон юм. Учрыг нь асуухад дөнгөж очиход нь тавьж өгсөн хувцас дорхноо хуучирч, урагдаж муудсан гэсэн юм.
Цоо шинэ бакаал гутал тавьж өгсөн гэсэн мөртлөө нөгөөх нь ганц удаагийн кросс гүйлтийн ая даахгүй ул нь салж, өсгий нь унасан юм билээ. Хөөрхий, энийгээ өөрөө засаж янзлах гэж нэлээд оролдоод бүр болохгүй болохоор нь ахлагчдаа хэлэхэд загнасан гэсэн. Тэгээд л гэр рүүгээ мөнгө хэлж хувцас авахаас өөр аргагүйд хүрсэн.
Би энэ хавиар ХХЕГ-аар явж учрыг нь олъё гэхэд “Тэгээд хэрэггүй ээ, энд намайг ална ш дээ” гэж хэлсэн. Дүүгээ бодохын эрхэнд хэл ам хийлгүй, хэлсэн мөнгийг нь явуулдаг. Нэг удаа эргэж очиход үнэхээр хэцүү хувцас хунартай, зургаан сар л өмссөн гэхэд 10 жил өмссөн хувцас шиг л харагдаж байсан.
Иргэн Г: Өнгөрсөн өвөл л гэхэд гутал нь салж, урагдсан болохоор дахиад шинийг авч өгсөн
-Дүү маань Дорнодын хилийн ангид хуваарилагдсан. Тодорхой мэдээллийг нь өгмөөргүй байна. Надаас байсхийгээд л оймс, гуталны мөнгө авч байгаа. Цэрэгт алба хааж байгаа дүүгээ бие нь өвдчих вий гэж бодоод хувцас авч өгөхөөс аргагүйд хүрдэг. Өнгөрсөн өвөл л гэхэд гутал нь салж, урагдсан болохоор дахиад шинийг авч өгсөн.
Ахлагч, дарга нартаа хэлэхээр хавьтуулахгүй загнаад, цавуу, хаймар өгдөг гэнэ лээ. Гутлаа наагаад өмс гэж байгаа юм гэсэн. Цэрэг хүн хатуужилтай байх ёстой ч хилээ манаж байгаа эрст ус татсан гутал, дарвайж сунадаг, дулаан барьдаггүй ноосон цамц тарааж байгааг ойлгохгүй юм.
Уг нь цэрэг армийнхан хамгийн бат бөх, биед эвтэйхэн хувцастай байдаг биз дээ. Гэтэл хилийн цэргүүд лав тийм биш. Чөлөөгөөр ирэхдээ гэрийнхэндээ аятайхан харагдах гээд байдгаараа тойлсон ч харах царайны муудаж, үжирсэн хувцастай байсан.
Иргэн С: Хоёр хөл нь шал нойтон, оймсноос нь бараг ус дусч байсан
-Манай бага хүү өнгөрдөг жилийн намар цэрэгт явж, хил рүү очсон. Хүүгээ эх орныхоо хилийг манаж байна гэж бид бахархдаг. Бага хүү минь учир танхил ч гэж жигтэйхэн. Гэхдээ л хал үзэж, хашир суун, жинхэнэ эр хүн болно гэж бодсон учраас л цэрэгт явуулсан.
Тэгсэн чинь хоёрдугаар сард бөөр нь өвдөж, хавагнаад гээд эм захисан. Би тэсэлгүй өөрөө очиж эргэсэн юм. Гэтэл гутал нь дотроосоо чийг татаад, гадна талдаа хужир ургачихсан. Хоёр хөл нь шал нойтон, оймсноос нь бараг ус дусч байсан. Гадуур хувцас, ноосон цамц нь ч хэцүүхэн. Олон угаалтын ая даахааргүй. Ноосон цамцны илч нь гарчихсан.
Их л хэцүү харагдана билээ. Намайг тэнд байхад олон цэргийн гутал өөрөө янзалсан юм уу гэмээр нөхөөс, хадаастай байсан юм. Би үүнийг хараад уйлсан. Хүү маань “Ээж ээ, бүгд л ийм байхад та намайг ганцааранг нь өмөөрөөд хэрэггүй ээ” гэж хэлээд юу ч болоогүй юм шиг царайлах гэсэн ч бие нь тааруу гэдэг нь харахаас илт үлдсэн дээ.
Тэр олон аавын хүүг тэгж зовоох гэж цэрэгт авдаг юм уу. Дотоодын цэрэг, бусад ангиудаар би зориуд очиж үзсэн. Хилийнхэн шиг ядруу, ноорхой цэргүүд байхгүй юм билээ. Үүнийг зохих дарга нар нь анхааралдаа авахгүй бол эх орныхоо хилийг манаж байгаа эр цэргүүд чинь тааруу хувцаснаасаа болоод өвчин хуучид баригдлаа.
Иргэн Т: Оймс, дотуур өмд, бээлий гээд хамаг юмаа эндээс зэхүүлж байгаа
-Хүү маань хилийн цэрэгт хуваарилагдсан. Бушуухан халагдаад ирээсэй л гэж бодож байна. Манайх тийм боломжтой айл биш. Гэтэл ганц хүү маань ажил хийж хөгшин бид хоёрыг өргөх нь бүү хэл цэрэгт явснаасаа хойш энд байхаасаа ч илүү мөнгө татаж, хувцас авахаас өөр аргагүйд хүрч байна. Хөгшин маань зулхайгаар дотуур оймс хийгээд явуулсан. Өөрөө өмсч чадаагүй гэсэн. Дарга нар нь аваа биз.
Насны залууд эр цэргийн хал үзэж, хашир суух байтугай насаараа өвчинд ороогдсон хүн болоод ирэх вий гэж айх юм. Бид хоёрыг бодоод заримыг нь хэлдэггүй байх. Хоёр ч удаа гуталны мөнгө авсан. За тэгээд оймс, дотуур өмд, бээлий гээд хамаг юмаа эндээс зэхүүлж байгаа. Өгөхгүй гээд яах юм.
Хүүгээ урагдаж, ноорсон хувцастай явуулалтай биш. Дарга нар нь ч ширүүн дориун бололтой. Миний үед орос бакаал, зузаан ороолттой байхад болоод явчихдаг байсан. Үнэтэй сайныг нь хил манаж байгаа цэргүүддээ өгч чадахгүй бол ядахдаа гайгүй сайн бакаал өмсүүлж болдоггүй юм байх даа.
***
Энэхүү цуврал нийтлэлээр бид хилийн цэргийн салбарт бугшсан булхайг олон нийтэд илчлэхийг зорилоо. Тиймээс бидний ажилд хамтарч, илүү баримт мэдээлэл нийлүүлэхийг хүссэн хүмүүс Zindaa_news@yahoo.com хаяг, 91657450 утсаар хандана уу. Мэдээллийн эх сурвалжийг чандлан нууцална.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 15 )
Заа битгий шоуд, насанд хүрэгчидийн цэцэрлэгт тийм юм байдаггүй юм ах нь албаа хаагаад саяхан ирсэн шоугаа боль
Caяxan zavxan aimgiin tec cumiin arц . Cuuriin boomtoor tec cumand baix xiliin ..0277 angiin . dargiin exner нь orcluu baraa zөөж nөxөr angiin darga нь aliin ger oron taraaj bna eniig odoo colix цag boljee 6 jil bolj bx xil xamgaalax gazriin nөxөd юу xiij bna
Энэ хil xamgaalax gazar luvriin gazar ene gazar avilgalch xurandaa nar dvvrcen gazar ....generial cergelen daxin xil ....xamgaalaxiin darga bolcon ene nөxөriig шалгуулах хэрэгтэй
BG Lxagbasureng xiliin cergees xurdan zailuuluulj shuuxed ogox xeregtei. Said yui xiigeed bna be. Mod xuuli busaar Xobsgol aimagt CH xa Samdandobjid xobsgoliin angiar beltguulj Otryd barisan shuudee. Lxagbasureng zailuulaxgui bol xiliin cereg moxno shuu . ONCGOI ANXAAR
Hil hamgaalah gazriin darga nar mongiig ni zavshaad bgaa yum bish. Tendert yalj huvtsas niiluuleh erhiig ni avsan kompani l buruutai. Ted l jinhene mongo idej bgaa. Dahin shineer tender yavuulah heretei. Yag tendert oruulj bgaa huvtsas ni mash sain chanartai baidag bolovch huvtsas niiluuleh erhee avsanii daraa hujaad yag tiimerhuu zagvaraar ni hyamdhan chanar muutai yum hiilgeed niiluulchihdeg yum ted nar ni. Er ni tendereer shalgaruulalt yavuulah ni buruu l baih.
би ч гэсэн ХЦ-д алба хаахдаа хуучин орос бакалаа гэрээсээ захиж авчируулж байлаа
ene heden darga nariin dund hamag bulhain bgaa shvv... eniig sain shalguulj ilchileh heregtei shvv setguulchhar sain ajil bolgoodyabaarai ene unen shvv
Пээ цэрэгтээ ийм хувцас өмсгөж байгаа дарга нар их л шаналдаг байхдаа. цаанас нь ийм хачин юм өгөөд өөрсдөө яажч чадахгүй, хий дэмий л цэргүүдээ загнадаг байх. яагаад ийм хэмжээнд хүрчихвээ. ийм байдалд цэргийн сэтгэлзүй ямар байхав.яаж чадаж байнаа. манай дүү цагдаад ажилладаг.бас л бичиг хэргий зардалыг өгдөггүй.хувиас
Za ta narchaddag yum bol uursduu hilee mana oke ! Iiim miya ereenii huuchin daavuugaar hiisen tsergiin huvtsas tavij ugchuud tegeed army tsergiin hyn duugai tevcheertei bh heregtei gej yridagaa boli! Yu yum ta nar 1 bid hilee manuulah gej tsergiin alba hiliin tsereg gej blgadag bolhoos shorongiin haranhui uruund hashigduulah yl sonsson garuud bish ! Albanii yum hamgiin chanartai bh YOSTOI terniig l hereglej bj tsaashid Alba haana shyy! Hangaj chadahgyi yjirsen moorgiin yum shig huvtsas hen shahaad bna Heleedeh ta nar Aan ! Hurdal ...ymar kompani hen gedeg lalar hariutsaj bgaa n todorhoi ezenteil bgaa shyy! Hohichin shyy Novshnuudaa!!!
ai daa
Saihan hiliin tsereg mini ungurch dee umhii avilgagchidaas bolj bgaa ym hatuu chiitgeh heregtei
Haa saigui tosob nereer mongo idsen uls bh um. Hairan saihan zaluuchuud eh nutgaa hamgaalah gej yavj bgaad edgeshgui ovchtei bolood irvel yanaa. Eregtei hunii boor neg muudval mash hurdan boornii dutagsald ordog gesen. Hairan saihan erchuud mini. Ene asuudliig mash nuhatstai avch vzeh heregtei dee.
Хилийн цэргийн эрх мэдэлгуй хэдэн хумуус руу дайрах буруу шуу МАнгардаа!!! наад тендерт чинь оролцдог ТОм ТОМ эрх мэдэлтэнгууд руу сэтгуулчийн хувиар узгээ онилох хэрэгтэй.
yag unen l bga hunii olon huuhdig hairlah setgelgui humuus olon bga mungu olj bval busad ni hamaagui bloo yu chanartai yum olj uguuch tusuv munguu tootsuulahda unen bodittoi une helj bval iim bdald orohgui sh de
ECTOI ZOB UM ILCHILCEN BAINA.ULCAAC TSALIN ABCH BAIJ ARDIIN XUUXDIIG XYTAD BARAAGAAR SHAXAJ BAIGAA UM BAINA DA ER NI TAGNUUL XYNALTIINXAN UVGAA XARJ CUUDAG UM BE.XATUU ARGA XEMJEE ABAACH.TER AR GERIINXEND NI NOXON TOLBOR OLGOBOLTAARNA.ULCIIN MONGIIG ZABSHDAG DARGA NARIIG SHUUXED OGBOL TAANA.