Тийн ялгуусан хэмээгч усан могой жилийн анхны бүсийн уралдаан өнөөдөр Цагаан хөтөлд болж өнгөрлөө. Монгол түмнийг наадахад зориулсан мэт гуравдугаар сарын 3-н нарлаг сайхан энэ өдөр газар газрын 800 шахам хурдан хурц морьд Цагаан хөтөлд тоосоо өргөлөө. Тус уралдаан өглөө эрт эрлийз насны уралдаанаар эхэлж эрлийз бор үрээгээ төрийн наадамд хоёр ч удаа айрагдуулж байсан Чүлтэмийн Бүргэдэйн хээр азарга түрүү магнайгаар тодорч, Б.Наранхүүгийн монгол хээр, С.Ерөөлтийн зээрд халзан гэх тус уралдаанд нь өмнө нь түрүүлж байсан хурдан хүлгүүд дахин торгон жолоо өргүүлсэн юм. Тус уралдааны өмнө айргийн тааварт явсан хурдан хүлгүүд ухарч арвын дотор давхиж байгааг харвал энэ жилийн уралдаан яггүй өрсөлдөөнтэй, морьд хурдан байгаагийн шинж биз ээ. Анандын Ариунсайханы хөөрхөн зээрд, Д.Бат-Эрдэнийн улс халзан, Х.Бат-Эрдэнийн хүрэн их нас, Гордоогийн Доржпүрэвийн хүрэн соёолон гээд төрийн түмэн эхүүд тоосоо өргөсөн ч аль нь ч энэ өдөр түрүүлж чадсангүй.
Эрлийз 76
Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Чүлтэмпийн Бүргэдэйн хээр. Монгол улсын тод манлай уяач Дашдоржийн Мөнхбатаагийн хүү Цэрэндамба уяа сойлгыг тааруулсан хасагдсан.
1. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул Оолийн Тагарваа хутагтын хээр. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат нийслэлийн алдарт уяач Төмөрхуягийн Ганболд уясан энэ үрээ хэд хоногийн өмнө Өгөөмөрийн сунгаанд Наранхүүгийн монгол хээрийг дийлж байсан юм.
2. Төв аймгийн Лүн сумын харьяат "Итгэлт орших" групийн ерөнхийлөгч МУМУяач Банзрагчийн Билэгдэмбэрэлийн хээр. Өнгөрсөн жил Өмнөговийн хаврын бүсийн уралдаанд тавд давхисан энэ хүлэг Цагаан хөтөлийн сунгаанд мөн л өнгөтэй байв.
3. Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Д.Мөнхтүвшингийн хээр. Хоёрдугаар сарын 24-нд Эрдэнэтэд түрүүлсэн.
4. Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат "Алтай констракшн" ХХК-ийн захирал, МУТМУяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хээр. Төв аймгийн Заамар сумын МУАУяач П.Баяраагийн унаган. 2010 онд даагандаа төрийн их баяр наадамд айргийн таваар хурдалж, давхар уяагаар Говь-Алтай аймгийн 70 жилийн ой баруун бүсийн уралдаанд түрүүлсэн. Тэр цагаас эхлэн шилдэг хүлгүүдийн нэгэн болохоо харуулсаар ирсэн энэ хүлэг 2011 онд АХ-ын 90 жилийн ойн эрлийз дунд насны уралдаанд зургаад хурдалж, Сэлэнгэ аймгийн 80 жилийн ойд түрүүлсэн. 2012 онд "Дүнжингарав-2012", төрийн их наадам, Төвийн бүсийн даншиг гээд гурван том уралдаанд аман хүзүүдсэн. Манлай уяач Х.Бат-Эрдэний сартай хээр соёолонг Улсын алдарт уяач П.Баяраа уясан. Улс бүсийн наадмын зургаадахь айраг нь энэ юм.
5. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат АА уяач Ган-Очирын хүрэн
6. Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат Анандын Ариунсайханы зээрд. Даагандаа Говь-Алтай аймгийн 70 жилийн ойд айрагдаж, өнгөрсөн зун төрийн их баяр наадам болон төвийн бүсийн даншиг эрлийз дунд насанд түрүүлсэн.
7. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат Хоохорын Бадамсүрэнгийн хул. 2010 онд Эрдэнэтийн төвийн бүсэд айрагдаж, 2011 онд Нийслэлийн хурдад түрүүлсэн. 2012 онд төрийн наадмын эрлийз дунд насанд 9, төвийн бүсийн даншигт тавд хурдалжээ.
8. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат МУТМУ Дагвадоржийн Цэрэнжигмэдийн сөнгө зээрд. Зээрд азарга нь 2008 оны Алтандарь овооны төрийн их тахилга уралдаанд шүдлэн насандаа айрагдаж, 2009 онд хязаалан үрээ улсын наадамд айрагдаж, Баянхонгор аймагт зохиогдсон Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн мэлмий гийсний 370 жилийн ой хангайн бүсийн их хурдад түрүүлж, 2010 онд Дүнжингаравт аман хүзүүдэж, шигшмэл морьдын ИХ ХУРД уралдаанд соёолон азарга зургаад хурдалж, 2012 онд Дүнжингарав, Өмнөговийн бүсэд айрагдаж, төвийн бүсийн даншигт түрүүлсэн. Улс бүсийн наадмын долоон айрагтай.
9. Төв аймгийн Жаргалан сумын уугуул Баасандолгорын Батаагийн бор. Өнгөрсөн жил Дүнжингаравын хурд, Өмнөговийн бүсийн хоёр том уралдаанд соёолондоо түрүүлсэн.
Азарга 250 гаруй
Төв аймгийн Баяндэлгэр сумын уугуул, Монгол Жоки Клубын уяач Гантөмөрийн Дашзэвэгийн зээрд халзан. Халзан азарга нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харъяат Б.Баатарчулууны унаган эхтэй, Тод манлай уяач С.Ганхуягийн адууны Тойруулга эцэгтэй хавчиг азарга бөгөөд2011 онд соёолон насандаа Дүнжингаравт наймаар хурдалж, давхар уяагаар “Нүүрэнтэйн их хурд 2011” зүүн бүсийн уралдаанд аман хүзүүдсэн. Өнгөрсөн жил Багануур дүүргийн "Нүүрэнтэйн хурд 2012" уралдаанд аман хүзүүдэж, Өмнөговийн бүсийн уралдаанд дөрөвт хурдалсан. Энд түрүүлээд мөн морины комиссын шийдвэрээр хасагдсан.
1. Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, "Мон Уран" ХХК-ийн захирал, ААУяач Батсүхийн Наранхүүгийн Монгол хээр. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын ААУяач Пүрэвдоржийн унаган улс бүсийн наадмын олон айрагтай энэ азарга соёолон насандаа "Дүнжингарав 2010" хаврын бүсийн уралдаанд айргийн тавд хурдалж, Хөвсгөл аймагт зохиогдсон Хотгойдын хурдад түрүүлж, 2011 онд хавчиг зургаан настайдай Дүнжингаравт айргийн гурваар хурдалж, давхар уяагаар "Нүүрэнтэйн их хурд" зүүн бүсийн уралдаанд түрүүлэн алдаршиж эхэлсэн. Тэр жилийн төрийн их баяр наадам, АХ-ын яруу алдарт 90 жилийн ойгоор гарсан цагаасаа эхлэн хол саахалтын зайтай өнгөлсөн ч барианы үзүүр дээр бага зэрэг сууж, аман хүзүүнд хурдалсан. Өнгөрсөн жил "Дүнжингарав 2012" уралдааны түрүү магнай.
2. Говь-Алтай аймгийн Шарга сумын уяач Н.Зоригтын Хар. 2011 оны Нүүрэнтэй бүсийн уралдаанд айрагдаж, 2012 онд мөн Нүүрэнтэйд айрагдсан.
3. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат "Уулс трейд" Төмөрбаатарын Галбадрахын зээрд халзан.
4. Дорнод аймгийн Баяндун сумын харьяат АА уяач Пүрэвдоржийн Цэгмидийн хүрэн. 2012 онд төвийн бүсэд айрагдсан.
5. Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат МУТМУ Гаваагийн Батхүүгийн хул
6. Төв аймгийн Баянцагаан сумын уяач Чулуунбаатарын Гансумын хар. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын ААУяач Пүрэвдоржийн унаган адуу /Монгол хээр азаргатай нэг айлын унаган/ бөгөөд шүдлэн насандаа Төв аймгийн баяр наадамд айрагдаж, өнгөрсөн жил соёолон үрээ Төв аймагт дахин айрагдаж, Төвийн бүсд 12-т хурдалсан. Шинийн гурванд Цагаан хөтөлд түрүүлсэн.
7. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Баатаржавын Өнөрбаяны хээр. АА уяач Батхүү уясан.
8. Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат Дайдийхүүгийн Баяраагийн шувуухай хүрэн. Төрийн наадамд хоёр айрагдаж, өнгөрсөн жилийн Өндөр гэгээний даншигт азаргатай уралдаж түрүүлсэн
9. Төв аймгийн Архуст сумын харьяат Чинбатын Махвалын зээрд. АА уяач Түмэндэлгэрийн Ихбаяр уясан.
10. Архангай аймгийн харьяат Т.Бадамжунайн алаг азаргыг Бэгзсүрэнгийн Содномцог уяач сойсон.
Их нас 320 гаруй
Булган аймаг Гурванбулаг сумын уугуул, "Авзага трейд" ХХК-ийн захирал, МУ-ын гавьяат барилгачин, улсын алдарт уяач П.Мэндбаярын хар. 2010 оны хаврын бүсийн 2 уралдаанд дараалан түрүүлж, өнгөрсөн жил хаврын бүсийн 2 уралдаанд дараалан 7-д хурдалсан. Өнгөрсөн зун Максын 20 жилийн ой, Есөнзүйлийн даншигт тус тус аман хүзүүдсэн. Мөн комиссын шийдвэрээр хасагдсан
1. Ховд аймгийн Чандмань сумын уяач Ерөөлтийн зээрд халзан. Сүхбаатар аймгийн Онгон сумын унаган, 2011 оны Сүхбаатар аймгийн аварга хүлгийн уралдаанд айргийн гуравт хурдалж байв. 2012 оны хавар Жейл ХХК-ийн уралдаанд түрүүлж, давхар уягаар Дүнжингаравт хол түрүүлсэн.
2. Төв аймгийн Баян сумын уугуул, ММСУХ-ны ерөнхийлөгч, МУ-ын шадар сайд М.Энхболдын хүрэн халзан. Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, залуу уяач Э.Дашчарив уяж хурдлууллаа. Өнгөрсөн жил Дүнжингаравт аман хүзүүдэж, улсад айрагдан Хэнтий аймгийн Баянхутаг, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд болсон хаврын уралдаануудад тус тус түрүүлсэн. Энэ жил цагаан сарын дараа Хэнтийд түрүүлсэн.
3. Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Аймгийн Алдарт Уяач Батхүүгийн хул
4. Завхан аймаг Цэцэн-Уул сумын уугуул МУМУяач Б.Содномцогийн зээрд. Хэнтий аймгийн Баянхутаг сумын МУ-ын сайн малчин Цэрэнгийн унаган энэхүү зээрд морь Максын 20 жилийн ойд түрүүлж, Есөнзүйлийн даншигт айрагдсан.
5. Ховд аймгийн Дарви сумын уугуул, “Бумбат ноёлог” ХХК-ийн захирал, “Морин эрдэнэ” галын МУМУяач Б.Мөнхтөрийн хар бор. Өөрийн унаган адуу бөгөөд шүдлэн насандаа төрийн наадамд анх айрагдсанаас хойш гурван жил завсаргүй улсад айрагдаж, бүсийн наадамд мөн гурвантаа айрагдаад байгаа энэ цагийн хурдан ажнай.
6. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, МУТМУяач Х.Бат-Эрдэний хүрэн. АХ-ын 91 жилийн ой болон төвийн бүсэд дараалан түрүүлсан. 2009 оны Ламын гэгээний даншигт соёолон аман хүзүү, 2011 оны зүүн бүсэд айргийн тавд хурдалсан. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Эрдэнэбатын унаган, МУМУ Батхүрэлийн Бат-Өлзий уясан.
7. Өмнөговь аймгийн Булган сумын уугуул, “Говь түрүү” ХХК-ийн захирал, “Дорнын унага” галын МУАУяач Н.Хүрлээгийн яруу саарал. Дорнод аймгийн Матад сумын унаган Бавуу саарлын угшилтай хурд. Бүсийн наадмын 1 түрүү /Говьшанх 4/, 4 айрагтай /Дорнод 2009, Эрдэнэт их хурд 2010, Молор эрдэнэ 2011, төвийн бүсийн даншиг 2012 /.
Соёолон 239
1. Улаанбаатар хотын Налайх дүүргийн уяач Энхсайханы хээр. АА уяач С.Лувсанбалдан уясан.
2. Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат МУАУ Гордоогийн Доржпүрэвийн зээрд. Өнгөрсөн жилийн төрийн наадмын түрүү
3. Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат "Алтай Констракшн" Хадбаасангийн Бат-Эрдэнийн зээрд. Өнгөрсөн жилийн төрийн наадамд 13-т давхисан энэ үрээг манлай уяач Б.Бат-Өлзий уясан.
4. Завхан аймгийн харьяат Санжаадоржийн зээрд. МУМУяач С.Төмөр-Очирын хүү Галбадрах уясан.
5. Төв аймгийн Баянцагаан сумын уяач Цэдэвдоржийн Энхбатын цавьдар. Тод манлай уяач Данзаннямын Даваахүүгийн хөх цавьдар азарганы төл. Шүдлэндээ Төв аймагт түрүүлж, Говь шанхын бүсийн уралдаанд аман хүзүүдсэн.
6. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат "Хөвсгөлийн зам" компаний АА уяач Түдэндоржийн Болдбаатарын халиун. 2011 онд Хөвсгөл аймгийн 80 жилийн ойд аман хүзүүдэж, Өвөрхангай аймгийн 80 жилийн ойд тавласан. 2012 онд Сүхбаатар аймгийн 70 жилийн ойд гуравт давхисан. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат АА уяач Буйр гуайн унаган адуу.
7. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул, ЗТБХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Бат-Эрдэнийн халиун алаг. АА уяач Түмэндэлгэрийн Ихбаяр уясан.
8. хүүхэдгүй үрээ
9. Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат Багаабазарын Нохойцагааны цавьдар. Дундговийн төвийн бүсийн даншигт аман хүзүүдсэн.
10. Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат АА уяач Банзрагчийн Отгонбаатарын янзган цавьдар. Даагандаа Хотгойдын хурдад айрагдсан.
Бидэнтэй хамт байсан эрхэм уншигчиддаа баярлалаа. Маргааш манай сайтаас тус уралдааны сонирхолтой фото агшнууд, дэлгэрэнгүй танилцуулга, уяач эздийн сэтгэгдэлийг хүлээн авч үзээрэй.
www.Hiimori.mn Б.Ганпүрэв О.Наранбаатар
Сэтгэгдэл ( 0 )