Хужирт рашаан сувилал нь 70 гаруй жилийн түүхтэй манай улсын томоохон сувиллын нэг бөгөөд, Эрүүл мэндийн салбарт өөрийн гэсэн орон зайгаа улам өргөжүүлсээр байна. Тус сувилал нь Улаанбаатар хоттой 380-км засмал замаар холбогдоод зогсохгүй харилцаа холбоо, дэд бүтэц өндөр хөгжсөн газар билээ. Нэг ээлжиндээ 500-800 гаруй хүн хүлээн авах боломжтой. Сувилуулагчдын хүсэл сонирхолд нийцүүлэн өрөөний зэрэглэл үнийн хувьд /люкс,хагас люкс,энгийн /уян хатан бодлого баримталдаг. Жилийн дөрвөн улиралын турш байнгын ажиллагаатай.
Хужирт рашаан сувилалд рашаан, шавар, физик, биеийн тамир, зүү төөнүүр, бариа засал, эмэгтэйчүүд, хордлого тайлах зэрэг эмчилгээний кабинетууд ажиллаж, сүрьеэгийн гаралтайгаас бусад бүх төрлийн үе мөчний өвчин, түнхний мултрал, түнхний дутуу хөгжил, нуруу нугасны гэмтэл, хагалгааны дараах үлдэц, ясны бороололт зэрэг тулгуур хөдөлгөөний эрхтний өвчнүүд, нуруу нугасны саа, саажилт, нойргүйдэл, ядаргаа, захын болон төв мэдрэлийн системийн өвчнүүд, хэвлийн хөндийн хагалгааны дараах наалдац, эмэгтэйчүүдийн анхдагч ба хоёрдогч үргүйдэл, үр дамжуулах хоолойн архаг үрэвсэл зэрэг эмэгтэйчүүдийн өвчнүүд, намарс, хайрст үлд зэрэг харшлын болон мэдрэлийн гаралтай арьсны зарим өвчнүүдийг эмчилдэг.
Давуу тал
1. Дэлхийд ганцхан хэмээх байгалийн увидаст Шавар, Рашаанаар гол эмчилгээгээ хийхийн сацуу бусад олон төрлийн эмчилгээгээр баялаг болно
2. Сувилахуйн эмчилгээ, үйлчилгээ цагийн хувиарын дагуу явагддаг тул бусад газрууд шиг оочерлох асуудал гарахгүй
3. Та цагаан хоолтон бол танд тусгайлан хоол бэлтгэж үйлчилнэ
4. Сувилуулж амрахын хажуугаар кино үзэх, үдэшлэгэнд орох зэрэг урлаг соёлын үйлчилгээ аваад зогсохгүй гар бөмбөг, сагсан бөмбөг тоглох стандартын талбайтай
5. Харилцаа холбоо өндөр хөгжсөн. Үүрэн телефоны /гар утасны/ бүх сүлжээтэй.
6. УБ хотын төв дахь төлөөлөгчийн газраасаа долоо хоногт 3-4 удаа, 45 хүний суудал бүхий тохилог автобусаар сувилуулагчдаа зөөдөг.
7. Хамт олноороо ирэх бол амралт чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөхтэй холбогдуулан урлаг, спортын уралдаан тэмцээн, нэрэмжит үдэшлэг, зугаатай аялал зэргийг тусгайлан зохион байгуулж үйлчилнэ.
8. өндөр хурдны интернетийн wi fi орчин бүрдсэн. /Та notebook –тэйгээ ирээд утасгүйгээр шууд интернетэд холбогдоно./
9. ХААН банкны бүх төрлийн карт уншдаг мөнгөний автомат /АТМ / машин суурилуулагдсан.
10. Амралтын өдрөөрөө Эрдэнэзуу, Төвхөн хийд, Улаан цутгалан зэрэг түүх соёлын дурсгалт газруудаар аялах боломжтой
11. Сувилуулагчдын байрууд эмчилгээний хэсэгтэйгээ тунелээр шууд холбогдсон учир аль ч улиралд ирсэн даарах,бороонд норох, салхи цохиулах гэх мэтийн ямарч бэрхшээл байхгүй.
12. Бүх өрөө халуун, хүйтэн ус боловсон 00 той.Өдөрт 5 удаагийн хоол цайгаар үйлчилдэг.Чийрэгжүүлэлтийн болон хүүхдийн тоглоомын талбайтай.
Сэтгэгдэл ( 25 )
утсаа аваачээ
УБ дахь төлөөлөгчийн газрын хүмүүс нь маш бүдүүлэг харицаатай ажлын цагаа баридаггүй \nонцгүй газар бна лээ
Dotoroo arhi dalt zavhairal ih bdag yum bna le
Төлөөлөгчийн газраас даваа, лхагва, баасан гаригуудад Драгон төвөөс өдөр бүр автобус үйлчлдэг
Хужирт рашаан сувилалын төлөөлөгчийн газрын утас 9919-4229, 9191-3860
Хужирт рашаан сувилалын илгээх бичгийг Hujirt.mn вебсайтаас татаж авах эсвэл Улаанбаатар дахь манай төлөөлөгчийн газраас аваад харьяа өрх,дүүрэг,сум, аймгийн эмнэлгийн эмчээр бөглүүлээд эмнэлгийн тамгийг даруулж, ЭМД дэвтэрээ бөглүүлж авч ирнэ.
үнэхээр боломжийн
Хужирт сувилал их сайн гэсэн гэхдээ лавлагаа хиийх утасний эзэмшигчид нь ёс зүйгүй харьцааны ямарч соёлгүй лавлаж асууж байгаазүйлийнталаар сэтгэл ханамжгүй бүрэнбус хариулт өгөх юм тэнд ажиллагсад нь арай иймэрхүү биш биздээ ж.нь99093324 хүнтэй ярьж байж цаанаа бусадтай ярьж үл тоох юм
Энэ 91913860 дугаартай хүн хүнтэй зөв харьцаж чадахгүй бол энэ мэдээллийн лавлагааны ажлаа өөр сайхан харьцаатай хүнд шилжүүлбэл таарна.
би уг нь амралтаараа амрах санаатай лавлахаас 91913860 гэсэн утас аваад залгасан чинь урдаас шууд л хүнтэй байна хурдан ярь. гээд л шууд загнадаг юм байна. ямар аймаар харьцаатай хүнийг лавлах утасны ажлаа хийлгүүлдэг байнаа.мүүр дахиж залгаж мэдээлэл авахаас айчихлаа.
Би танай сувилалд амарч сувилуулахад ямар бичиг үнэ тарифийн мэдээлэл авья
utasnii dugaar chi ni hed ve
хужирт муу хүнээс мөнгө авахдаал сайн газар байна лээ би бүүр очоод байж чадахгүй буцаад ирсэн ирээд оргилд хэвтсэн харийн сахан эмчилгээ хийлгүүллээ.
ymar bichig barimt bvrdvvlj yaj ochdiin utas bnuu?
үнэхээр үнэн бол давуу тал нь их таалагдлаа
ямар үнэтэй амраадаг юм бэ. бас тэр шавар нь нурууны хагалгаанд орох заалттай хүнд ямар нөлөөл өгөх вэ мэдэх хүн байна уу
Ийм доохи сэтгэлдэл шиг бол хэнцүү л юм байна. Уул нь амарая гэж бодож байсан юм. Яадаг ч юм билээ бээ
Байр нь сайхан ч дотор тохижилт нь муу ширээ нь яажийсан, сандал нь үнээ саахдаа суудаг сандал шиг гагнасан төмөрөн сандалтай, ганцхан том зааландаа телевизортой тав тухгүй. Нэг хүний өрөө нь ямар юм. 2 хүний өрөө нь ийм л юм байна лээ, ганцхан шавар, рашаанд нь болж л хүмүүс очдог. Шаврын сувилагч нь бүдүүлэг, харилцааны соёлгүй бусад эмчилгээгээ хийлгээдхэдхэн минут хоцроод очиход уурлана загнана,шаварт оруулахгүй гээд эмчилгээний дэвтэр шиднэ. Мөн эрэгтэйчүүдийн шаварын өрөө рүү хувиарлана, Ингэж эмчилгээ хийлгэж байгаа улсууд ая тухтай байх уу, санаа нь зовоод шаварт тухтай орж чадахгүй шавараа ч шүршүүрт бүрэн угааж чадахгүй гардаг. Энэ байдал ганцхан надад тохиолдоогүй бусад олон хүн тэгэж ярьж байсныг би сонсож байлаа.Эмчилгээ
эмчилгээ сувилгаа хоол унд нь их таалагддаг холоос ядарч очоод байранд орох гэж их зовох юм түүнийг сайн зохион байгуулж болдоггүй юмуу
сувилалд очоод байр олох хеж бөөн ядаргаа болдог үүнийг зохицуулж болдоггүй юм байхдаа байранд орох гэж өвчтэй хүмүүс их ядарсанаас болж өвчин нь даамжирдаг. наана нь байрны захилалга авч болдоггүй юмуу