Налайхад хөл хорио тогтоолоо

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

 

Налайх дүүргийн 5-р хорооны нутаг “Бүс нуурын хойд энгэр” гэдэг газар зусаж байгаа Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат малчин Д-гийн тугалтай үнээ зургадугаар сарын 21-ний өдөр малын халдварт боом өвчнөөр хорогдсон байх магадлалтайг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл үхсэн мал УМЭАЦТЛ-ийн энэ сарын 25-ны өдрийн шинжилгээгээр боомоор хоргодсон болох нь батлагдсан тул дүүргийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоожээ. Одоогийн байдлаар мал эмнэлгийн газраас голомтын бүсэд ажиллаж байгаа 30 албан хаагчдад эрүүл мэндийн үзлэг хийж, 3 хот айлын 1198 тоо толгой малыг вакцинжуулж, 16800 м2 талбайд 80 кг хлорын шохойгоор халдваргүйжүүлэлт хийн, автомашинуудыг ариутган ажиллаж байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top