Өнөөдөр нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах зорилготой томоохон замын ажил эхэллээ. Баянзүрхийн товчооноос Богд уулын арын хэсгээс, Яармагийн гүүр хүртэл үргэлжлэх 17.6 км авто замын ажилд “Эсто” компани гүйцэтгэгчээр шалгарч өнөөдрөөс ажилдаа орсон. Энэхүү зам нь хатуу хучилттай, долоон метр өргөнтэй хоёр урсгалтай байх аж.
Богд уулын арын зам ашиглалтанд орсноор Яармаг, Баянзүрхийн товчоог шууд холбож байгаа бөгөөд Хан-Уул дүүргийн төдийгүй нийслэлийн автозамын ачаалал тодорхой хэмжээгээр буурна гэж мэргэжилтнүүд дүгнэж байгаа юм. Уг замын ажлыг "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны 22.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барих бөгөөд ирэх оны аравдугаар сард ашиглалтанд орох юм.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )