- Бага насны хүүхэд усанд осолдож амь насаа алдах тохиолдол гарч байгааг эцэг, эхчүүд, асран хамгаалагчид онцгойлон анхаарахыг сэрэмжлүүлж байна.
- Уул, уурхайн байгууллагад ашиглаж байгаа хиймэл нуур, тогтоол усны ойролцоох анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ, хаалт, хамгаалалт байхгүйгээс бага насны хүүхэд, иргэд орж амь насаа алдах тохиолдол гарсаар байна. Үүнд холбогдох мэргэжлийн байгууллага анхаарлаа хандуулах,
- Үер, усны аюулаас хамгаалах зориулалттай далан, суваг, шуудууг татах, сэргээх арга хэмжээ авах,
- Голуудын усны түвшин огцом нэмэгдэж байгаа учир иргэд гол, ус гатлахдаа баталгаатай зам, гүүр, гарамаар гарч аюулгүй байдлаа сайн хангах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гол ус руу явуулахгүй байхыг Улсын Онцгой комиссоос онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )