Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэрийг өнөөдөр шүүнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

 

Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэрийг өнгөрсөн онд барихаар төлөвлөсөн Нарийны голын 325 м, Тээлийн голын 75.3 м гүүрийн барилгын ажлыг өөрийн “Мөнхжим” компаниар гүйцэтгүүлэхээр 710 сая төгрөг авсан хэрэгт  гэм буруутайд тооцон  гурван жилийн хорих ял оноосон билээ. Тэрбээр давж шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд уг гомдлыг өнөөдөр нийслэлийн Шүүхэд хэлэлцэх тов гарсан байна.

Түүнйг мөн АТГ шалгаж байгаа . Тодруулбал төрийн албан хаагчдын таван давхар орон сууцыг дөрвөн давхар болгон барьсан, бусдад 26 сая төгрөг завшиж, үрэгдүүлэх боломж олгосон зэрэг хэргүүдийг шалгаж байгаа аж.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top