МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-ээс нэр дэвшигч Н.Энхбаяр, С.Нарангэрэл, С.Авирмэд, Э.Батшугар, З.Ойдов, Н.Санжаадорж нарыг СЕХ бүртгэх боломжгүй хэмээн мэдэгдсэн билээ. Үүнтэй холбоотойгоор тэд Үндсэн хуулийн цэцэд хандсан. Тэд Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 9-р зүйл, 8-р зүйлийн 2,6-г удирдлага болгон өргөдөл гаргажээ. Тэгвэл тэдний гомдлыг өнөөдөр Үндсэн хуулийн цэц хэлэлцэх тов гарсан байна. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр хэрхэн гарахаас шалтгаалан тус эвслээс нэр дэвшигчдийн сонгуульд өрсөлдөх эсэх нь шийдэгдэх юм.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )