Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас Хоггүй дүүрэг болох зорилт тавьж хогны менежмэнтийг шинэ шатанд гаргах олон ажлыг дүүргийн Засаг дарга Б.Батзориг санаачлан хэрэгжүүлсээр ирсэн. Үүний нэг бол тус дүүргийн Хонхор тосгон буюу 11-р хорооны нутаг дэвсгэрт үүсэн хогийн цэгийг устган бордоо хийх үйлдвэр байгуулж байгаа юм.
Баянзүрх дүүргийн 11-р хороо Нийслэлийн зүүн захад, тодруулбал хонхор өртөөний оочим байрладаг. Энэ хороонд Баянзүрхийн мал аж ахуй эрхэлдэг 6000 гаруй иргэн аж төрж байна. энд амьдарч байгаа иргэдийн хувьд хогоо ил задгай, гуу жалга бараадуулан хаядаг байна. өнөөдрөөс эхлэн ингэж ил задгай асгасан хог хаягдлыг бордоо болгож эргүүлэн ашиглахаар болж байгаа юм. Өөрөөр хэлбэл малын өтөг бууц, шувууны сангас, гахайн ялдгадас зэргийг халгайн ургамал хөрстэй хольж, бүх төрлийн ургацын бордоо болгон ашиглахаар боллоо. Төмс хүнсний ногоо зэргийг хуурай ширүүн уур амьсгалтай манай орны нөхцөлд химийн бордоо ашиглан ургуулах шаардлага гардаг бол 11-р хороонд хог хаягдлыг бордоо болгох ажил эхэлснээр байгалийн бордоогоор тордох нөхцөл бүрдэж байна.
Гурав дах органик хаягдал буюу хүнсний ногооны хальс, хоол хүнсний үлдэгдэл, зэрлэг ургамал гэх мэт зүйлийг боловсруулж гаргаж авдаг бүтээгдэхүүнийг компост гэж нэрдэпэг байна. компостын үйлдвэр нь аливаа хот улсын цэцэрлэгжүүлэлт, эрчимжсэн хөдөө аж ахуйг хөгжүүлэх тулгуур болдог байна. Мөн компостын тусламжтайгаар хөрсийг нөхөн сэргээж, цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг нөхөн сэргээх боломж бүрддэг байна. Уг үйлдвэр нь тус хорооны иргэдийг ажлын байраар мөн хангаж байгаа юм.
Хогийг бордоо мөнгө болгох анхны жишиг дүүрэг болж байна.
П.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )