Эвтэй хосуудын бие биедээ хэлдэг 5 үг

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 24

Ямар ч хэлийг хурдан сурахын тулд цээжлэх ёстой түлхүүр үгнүүд гэж байдаг. Хайрын хэлэнд ч мөн адил. Гэрлэлтээ хамгаалж үлдэхийг хүсдэг, эвтэй хосууд дараах хэдхэн хүчтэй, бас энгийн үгнүүдийг байнга хэрэглэдэг. Тиймээс ч тэдэнд ойголцоход илүү амар байдаг аж.

1. "Бид энэ бүхнийг хамтдаа туулна."
Саад бэрхшээлгүй амьдрал гэж үгүй. Харин тулгарсан бартаа бүрийг хэнтэй, яаж даван туулж байгаагаас л амьдралын утга учир мэдрэгддэг. Жишээ нь хайрт чинь чамд ажлаасаа халагдсан тухайгаа, эсвэл эхлүүлсэн төсөл нь “унасан” тухайгаа хэлэх юм бол, та хоёрын хайр ямар ч зовлонгоос илүү хүчтэй гэдгийг үгээрээ үйлдлээрээ харуулахад чамд 5 секундээс ч бага хугацаа бий. Үүр цайхын яг өмнөхөн хамгийн харанхуй байдаг гэдэг хэлцийг сана.

2. "Чи минь ийм ажилд надаас илүү сайн ш дээ."
Эвтэй хосууд бие биенийхээ давуу талыг дэмжиж, өөрсдийнхөө сул талыг хүлээн зөвшөөрдөг. Хэрэв нөхөр чинь хоол хийхдээ чамаас илүү сайн бол, хааяа ч болов зай тавьж, энэ үгийг хэлээд, түүнд өөрийнхөө чадварыг харуулахад нь тусал. Тэгээд амттай хоол хийж өгсөнд нь талархаарай. Түүнийхээ чамаас давуу шинж чанаруудыг хайрлаж өөгшүүл.

3. "Би ууртай байна."
Нэг нэгэндээ зүрх сэтгэлээ бүрэн нээгээгүй байгаа хосуудын ихэнх нь уурлах үедээ “Зүгээр ээ”, “Юу ч биш” гэж хэлээд дуугаа хураах юм уу утсаа салгаж маргаанаас зугтаадаг. Энэ нь цаагуураа түүний өмнө сул дорой байдлаа харуулахаас эмээсэн, эсвэл түүнд уурлах эвээ олохгүй байна гэсэн үг. Хүн хэн нэгний хажууд бүрэн тухтай байгаа үедээ уураа шууд гаргаж чаддаг юм. Маргаантай нүүр тул. Гэхдээ мэдээж хэтрүүлж болохгүй.

4. "Юу болоод байгааг надад хэлээч, хонгор минь."
Маргалдах гээд байвал зүгээр л чин шударгаар ярилцсан нь хамаагүй дээр. Энэ үгийг хэлснээрээ чи хамтрагчдаа “Юу ч болсон бай, би сонсоход бэлэн, бас дэргэд чинь байхад бэлэн” гэдэг дохиог илгээж байгаа юм.

5. “Миний буруу.”
Өөрийнхөө мэдрэмжийг хамтрагчдаа мэдэгдүүлэхээс айсан хүмүүс л утасны мессеж, юм уу и-мйэлээр чин сэтгэлийн, чухал үгсийг хэлдэг. Компьютер юм уу утасны дэлгэцнээс “Намайг уучлаарай” гэдэг үгийг уншихаас, чихээрээ сонсох нь хамаагүй ойр мэдрэмж төрүүлдэг. Эвтэй хосууд бие биетэйгээ уулзаж ярилцахаас цааргалдаггүй. Бас өөрийнхөө бурууг хүлээхээс зугтаадаггүй. Энэ нь тэр хүнд өөрийнхөө мөн чанарыг харуулахаас айхгүй байгаагийн шинж юм.

Чи эдгээр үгсийг түүнд амаараа хэлж чадах уу? Өөрөөр хэлвэл түүнтэй нээлттэй ярилцаж чадах уу? Хэрэв чаддаггүй бол оролдоод үзээрэй

Эх сурвалж: Гоолингоо.мн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top