Айлуудын ам бүлийн тоо огцом нэмэгдсээр байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

 

Сонгууль дөхөхөөр гардаг нийтлэг үзэгдлийн нэг бол айлуудын ам бүлийн тоо огцом ихсэх явдал юм. 2008 оны сонгуулиар эрх баригч хоёр нам айлуудын ам бүлийн тоог нэмэх маягаар нийтдээ 130 гаруй мянган хүний хуурамч саналыг гаргаж ялалт байгуулж байсан юм. Энэ онд ч бас тэр аргаа дахин хэрэглэхээр шийджээ. Тухайлбал Чингэлтэй дүүргийн Зүрх уулын 4-р хороонд оршин суух иргэн Даринчулууны ам бүл 8 хүнээр гэнэт нэмэгдсэн байжээ. Түүнчлэн айлууд нь нүүгээд албан газар болсон байранд зохиомол хүмүүс олноороо байгаа зөрчил СБД дүүрэгт гараад байна. Айлуудын ам бүлийн тоо өссөр байгаа тул иргэн та бүхэн ч гэсэн ам бүлийнхээ тоог шалгуулж иргэний журамт үүргээ биелүүлээрэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top