Сэтгүүлчдэд зориулсан сургалт болно

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 23

Байгаль Орчин Аялал жуулчлалын яам сэтгүүлчдэд зориулан нэгэн сургалтыг хийхээр төлөвлөжээ. Энэхүү сургалт нь дэлхий нийтийн өмнө тулгараад байгаа гол асуудлын нэг болох Озоны давхаргын цоорхой ба уур амьсгалын өөрчлөлтийн талаар бөгөөд энэ сарын 27-нд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Озоны үндэсний албанаас зохион байгуулах юм байна. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Ази номхон далайн бүсийн Зүүн Азийн сүлжээний ахлах зохицуулагч ноён Атул Багай, өөрийн бүс нутагтаа 10 гаруй жил озоны тухай асуудал болон уур амьсгалын талаар голлон нийтэлдэг сэтгүүлчид болох “Сингапур таймс” сонины сэтгүүлч, Тайланд дахь гадаадын сэтгүүлчдийн клубын ерөнхийлөгч ноён Нирмал Гош, “Непал таймс” сонины редактор ноён Кунда Диксит нар сургалтын хичээлийг удирдан явуулах аж.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top