Өвөө эмээг нь хэрцгийгээр хөнөөгөөд нялх үрийг нь уулын мухарт хаяжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 23

Өнгөрсөн зун Төв аймгийн Аргалант суманд өвөө, эмээг нь хэрцгийгээр хөнөөгөөд ой есөн сартай хүүхдийг нь уулын мухарт хаяад явсан онц ноцтой хэрэг гарсан билээ. Анхан болон дунд шатны шүүх хэрэгтэн А.Баянмөнхөд цаазын ял оноосон. Харин өчигдөр Дээд шүүх хэргийг хянаж, хэрэгтэнд оноосон ялыг хэвээр үлдээжээ. Увс аймгийн харьяат А.Баянмөнх нь өнгөрсөн оны долдугаар сарын 6-нд Аргалант сумын нутаг Хүйтний хонхор гэдэг газар ганц гэрээрээ зусч байсан хоёр хөгшнийг хэрцгийгээр хөнөөсөн юм. Тэрээр “Мал хулгайлсан талаар цагдаад мэдэгдэх гэлээ” хэмээн өндөр настай Магсаржавыг малынх нь бэлчээрт олон удаа хутгалж хөнөөжээ. Дараа нь түүний эхнэрийг гэрт нь хөнөөгөөд зугатсан байна. Хэрэгтэн дээрх хэргийг үйлдчихээд талийгаачийн хувцсыг өмсч, эмээл хазаартай морийг нь унаад зугтах замдаа Төв аймгийн Алтанбулаг сумаас 18 адуу хулгайлжээ. Цагдаагийнхан түүнийг малын хулгай хийж байхад нь үйлдэл дээр нь баривчилсан аж.

Д.Шинээ     

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top