Сар архинд нөлөөлдөг

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 23

Нэгэн төрлийн архийг өөр өөр өдрүүдэд, ижил хэмжээтэйг уусан ч биед янз бүрээр шингэж байгааг та анзаарч байсан уу. Тэгвэл энэ сартай салшгүй холбоотой аж.Тэргэл сартай өдөр архи амархан шингэдэг шигээ биеэс амархан гадагшилдаг. Гэхдээ тэргэл сартай өдөр сэтгэлийн хөөрөл ихтэй,тогтворгүй байдаг тул ихийг энэ үеэр чанар муутай архи хэрэглэвэл хор болж, хордож мэднэ шүү. Cap дэлхийгээс холдох үед хүмүүс хяналтаа алдаж, цээр хорио арилж, аливаа зүйлийн үр дагаврыг бодолгүйгээр бүхнийг өөрөөр харж эхэлдэг. Тэргэл сартай болон cap дэлхийгээс холдсон өдрүүдэд архи уусан хүмүүс бодлогогүй алдаа гаргаж, бэртэх магадпалтай. Тиймээс 15-ны сартай өдөр хурим найр хийж, архийг хязгааргүйгээр хэрэглэвэл хэзээ ч үл мартагдам адал явдлаар дүүрэн байдаг. Шинэ сартай өдрүүдэд архийг огт амсаж болохгүй. Мөн cap дэлхийтэй ойртсон үед хамаатай. Энэ үеэр хүний бие маш сул болдог бөгөөд уусан архи нь элэг, бөөр зэрэг чухал эрхтнүүд, сэтгэл санаанд ч нөлөөлдөг. Энэ үеэр анхааралгүй болж, дасан зохицох, хариу үйлдэл үзүүлэх чадвар буурч, сэтгэл санаа хэт ачаалалд орж, ядарч болзошгүй. Ялангуяа шинийн эхний өдрүүд, cap дэлхийтэй ойртсон үед сэтгэлээр унаж, ганцаардаж, сэтгэл гутралд орсноосоо болж амархан согтож болзошгүй. Ингэвэл архины хамааралтай болно.

Тэгвэл билгийн тооллын хэдний өдрүүдэд архи огт амсаж болохгүй вэ?

 Шинийн 9. Бодит замаасаа хазайх аюултай.
 
Шинийн 15. Янз бүрийн дур булаам зүйлсийн өмнө биеэ барьж чадахаа болино.
 
Шинийн 19. Ямар нэгэн зүйлээ алдах, сэтгэлзүйн зөрчилдөөнд орох аюултай.
 
Шинийн 23. Архи уувал ханаж цадахаа больж, архины хамааралтай болдог.
 
Шинийн 29. Архи нь бие, хэл, сэтгэлд муугаар нөлөөлнө.
 
Түүнчлэн шинийн 1-2, 11, 14, 18, 24, битүүнд архи амсах хэрэггүй. Мөн cap ямар ордонд байрлаж байгааг ч тооцож үзэх хэрэгтэй. Cap хонины ордонд байрласан үед архи судас, тархины судлуудад нөлөөлдөг. Cap үхрийн ордонд байрлах үед дотоод шүүрлийн систем, бөөрийг муутгадаг. Cap ихрийн ордонд ирсэн үед мэдрэлийн систем, мэлхийн ордонд байрласан үед ходоод нойр булчирхай, цөсний хүүдий, охины ордонд ирсэн үед гэдэс, жинлүүрийн ордонд ирсэн үед бөөр давсганд нөлөөлдөг байна. Үүнээс гадна cap хилэнцийн ордонд байрлавал эмэгтэй, эрэгтэй хүний бэлгийн чадавхид нөлөөлж, нумын ордонд ирсэн үед элэг, цөсний хүүдий, цусны найрлагад сөргөөр нөлөөлдөг. Харин cap матрын ордонд байрласан үед арьс яс, хумхын ордонд байрласан үед дээ: мэдрэлийн систем, загасны ордонд ирсэн үед дархлааны систем, тунгалгийн систем, сэтгэцэд сөргөөр нөлөөлдөг байна. Тэгвэл ямар өдөр архи хэрэглэж болох вэ? асуултыг хариултыг тэртээ 13 дугаар зуунд Омар Хайям өгчээ. Тэрбээр: "Дарс уух хориотой.
Гэхдээ доорх дөрвөн зүйлийг баримталбал ууж болно.
 
Хэн, хэнтэй, хэзээ, хэмжээгээр уух гэж байгаагаа харна. Эдгээр дөрвөн нөхцөлийг дагавал Эрүүл саруул ухаан бүгдэд дарсыг зөвшөөрнө" хэмээн бичжээ.
Бэлтгэсэн: Ө.Анхаа
Эх сурвалж: NOYON.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top