Нисванис эргэн ирлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 22

Монголын амьд хөгжмийн хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрийг оруулсан хамтлаг бол яах аргагүй Нисванис билээ. Тэд хэсэг хугацаанд уран бүтээлээсээ хөндийрөөд байсан хэдий ч саяхнаас шинэ цомгийн ажилдаа ханцуй шамлан оржээ. Тэдний шинэ цомог нь өмнөх “Хүчилтөрөгч”, “Саарал үе”, “Нисдэг таваг” гэсэн гурван цомгоос нь ихээхэн ялгаатай болох гэнэ. Учир нь тус цомогт орж байгаа дуунуудыг модернист Галсансүхийн шүлгээр хийж байгаа аж. Тухайлбал  “Чөтгөр бид хоёр”, ”Сэтгэл хөдөлнө”, “Үүнээс хойш би”, “Болтугай мандтугай” зэрэг шүлгүүдийг нь  дуу болгожээ. Модернист Галсансүхийн хувьд өмнө нь Нисванис хамтлагтай хамтран ажиллаж байсан бөгөөд хамтлагийн ахлагч Амгаагийн сайн найз юм. Сонирхуулахад 1996 оны үед залуусын дунд хит болж байсан дуучин Т.Ариунаагийн “Утасны дугаар” дууны үг аяыг Амгаа, Галсансүх нар хамтран зохиож байжээ.

Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu