Өргөн уудам тал нутаг, тунгалаг нуур, сүрлэг Алтайн уулс нь Монгол орны дүр төрхийг бүтээдэг. Харин монголчуудын чин сэтгэл, өв уламжлалаа дээдэлдэг зан чанар нь энэ орныг жинхэнэ утгаар нь тодорхойлдог. Энд өнгөрсөн ба ирээдүй төгс зохицон оршдог.
Жил бүрийн зуны дэлгэр цагт энэ бүхний илэрхийлэл болсон Үндэсний их баяр наадам болж, хүмүүс эх орон, үндэснийхээ өв соёлыг дахин шинээр мэдэрч, бахархах боломжийг олгодог.
Энэ удаагийн Наадмын өмнө олон улсын 1xBet Esports шинэ үеийн хамгийн алдартай төлөөлөгчдийн нэг болох The MongolZ багийн тоглогч /асан/ Аюуш “mzinho” Батболд , Содбаяр “Techno” Мөнхболд нартай ярилцлаа. Энэхүү контентыг Mzinho-г The MongolZ багийн бүрэлдэхүүнд байхд бэлтгэсэн болно
Тэд Монголын уламжлалт үнэт зүйлсийг эрхэмлэн хадгалж, компьютерийн хулгана, гарын тусламжтайгаар дэлхийн тавцанд эх орноо төлөөлөн, Монголын цахим спортын хөгжлийг шинэ шатанд гаргаж буй залуус юм.
Наадам – Монголын соёл, уламжлалын мөнхийн бэлгэдэл
“Наадам бол гэр бүлийнхэнтэйгээ хамт цагийг өнгөрүүлэх хамгийн сайхан боломж” хэмээн Аюуш “mzinho” Батболд ярьжээ. The MongolZ баг олон улсын тэмцээн уралдаанд тогтмол оролцдог учраас жилийн ихэнх хугацааг эх орноосоо хол өнгөрөөдөг. Тиймээс Наадам тэдний хувьд гэр бүлтэйгээ уулзаж, хамтдаа аз жаргалтай мөчүүдийг өнгөрүүлэх хамгийн үнэ цэнтэй баяр юм.
“Наадам бол миний хувьд хамгийн чухал баяруудын нэг” хэмээн Содбаяр “Techno” Мөнхболд өгүүлэв. Тэрбээр зуны өдрүүдэд болдог энэхүү баяр, наадмын тэмцээн, уралдаан, баярын уур амьсгалыг онцолж байна.
Наадам тэдний хувьд зөвхөн баяр биш, хүүхэд насны сайхан дурсамжуудтай нь салшгүй холбоотой.
“mzinho” ахтайгаа хамт Наадмын үеэр нүүрээ будуулах дуртай байснаа дурсан ярив. Тэрбээр нүүрэндэ Spider-Man-ий баг, ах нь Монголын газрын зургийг зуруулдаг байжээ.
Харин Techno ихэвчлэн гэр бүлийнхэнтэйгээ гэртээ баярладаг байсан ч заримдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд очиж, баярын уур амьсгалыг мэдэрдэг байжээ.
Харин тэдний хамгийн тод дурсамж бол Наадмын халуун хуушуурын амт юм. Тэдний хэлснээр, Наадам бол Монголын хамгийн эрхэм баяруудын нэг. “Өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн уламжлалаа өнөөдрийг хүртэл хадгалан тэмдэглэж байгаа нь бидний бахархал” хэмээн Techno хэлэв. “mzinho”-ийн хувьд Наадам нь гэр бүлийн гишүүдийг улам ойртуулж, хамтдаа дурсамж бүтээх үнэ цэнтэй цагийг бэлэглэдэг баяр юм.
.jpeg)
Итгэл дүүрэн урагшилж буй Монгол
“Өнөөдрийн Монгол Улс хөгжил дэвшил рүү тууштай тэмүүлж, цэцэглэн хөгжих замдаа явж байна” гэж mzinho онцоллоо.
Улаанбаатар хот эрчимтэй хөгжиж байна. Үүний зэрэгцээ Монгол Улс дижитал шилжилтийг амжилттай хэрэгжүүлж, технологийн салбарын боломжоо тэлсээр. mzinho эх орноо маш их санадгаа нуусангүй. Түүний хувьд Улаанбаатарт хэдхэн хоног өнгөрүүлэхэд л эрч хүч авч, олон улсын тэмцээнд Монголынхоо нэрийг өндөрт өргөхийн төлөө илүү их хичээх урам зориг төрдөг байна.
Techno ч мөн Улаанбаатарын хөгжлийг өндрөөр үнэлдэг. Гэсэн ч сүүлийн үед Дархан, Эрдэнэт хотуудад очиж амрах дуртай болжээ. “Хүн ам цөөн, түгжрэл багатай мөртлөө хотын бүхий л тав тухыг хангасан” хэмээн тэр хэлэв. Гэхдээ Монгол орны сэтгэл татам зүйл нь зөвхөн хөгжил дэвшил биш.
.jpeg)
mzinho эх орны өргөн уудам тал нутаг, хязгааргүй мэт үргэлжлэх тэнгэрийн хаяаг хамгийн ихээр үгүйлдэг. Боломж гармагц Алтайн сүрлэг уулсын дунд нар жаргахыг харж, байгалиасаа эрч хүч авдаг аж.
Techno-ийн хувьд очих хамгийн дуртай газар бол Булган аймаг. Түүний хувьд энэ нутаг бол Монголын хамгийн үзэсгэлэнт нутгийн нэг бөгөөд зарим хүн “Монголын Швейцар” хэмээн нэрлэдэг.
Монголын хамгийн үнэт зүйл бол хүмүүс
Цахим спортын тамирчид дэлхийн шилдэг багуудтай өрсөлдөхийн тулд өдөр бүр уйгагүй бэлтгэл хийдэг. Хөдөлмөрч зан бол монголчуудын үндэсний онцлогийн нэг гэж тэд үздэг. Mzinho-ийн хэлснээр өнөөгийн Монголын олон залуус бизнес эхлүүлж, амжилтад хүрч, санхүүгийн хувьд бие даахыг мөрөөддөг. “Хүн бүр өөрийн аз жаргалын төлөө тэмүүлж, түүндээ хүрэхийн төлөө хөдөлмөрлөх ёстой” хэмээн Techno хэлэв.
The MongolZ багийн амжилт ч үүнийг баталдаг. Өдөр бүр өөрийгөө хөгжүүлж, тууштай хөдөлмөрлөж чадвал амжилт мөрөөдөл биш, өдөр тутмын үйл ажиллагааны нэг хэсэг болдог.
Монгол дэлхийд шинэ өнгөөр танигдаж байна
Өмнө нь дэлхий нийт Монголыг ихэвчлэн Чингис хааны эх орон гэдгээр нь мэддэг байсан. Өнөөдөр Монгол Улс спорт, соёл, оюуны өрсөлдөөн, жүдо, 3х3 сагсан бөмбөг, Counter-Strike 2 зэрэг олон салбарт дэлхийд нэрээ дуурсгаж байна. The MongolZ бол үүний тод жишээ. Тус баг дэлхийн хамгийн нэр хүндтэй CS2 тэмцээнүүдийн шигшээ шатанд тогтмол шалгарч, дэлхийн шилдэг багуудын эгнээнд багтаж байна. Энэ бүхэн бол монгол хүний хөдөлмөрч зан, харилцан хүндлэл, эв нэгдлийн үр дүн юм.
Сүүлийн үед намайг хамгийн их бахархалтай болгодог зүйл бол монголчууд бие биенээ үргэлж дэмждэг болсон явдал хэмээн Techno онцоллоо. Бидний хамгийн том хүч бол эв нэгдэл. Байгалийн үзэсгэлэн, баялаг уламжлал, авьяаслаг тамирчдаараа дэлхийд гайхагдсан Монгол Улс цаашид ч олон шинэ амжилтын эзэн байх болно.
.jpeg)
The MongolZ баг албан ёсны түнш болох 1xBet компанитай хамтран Монголын цахим спортын хөгжлийн бат бөх суурийг бүрдүүлж, олон улсын тавцанд өндөр амжилт гаргах замыг нээж байна. Цаашид хөгжөөн дэмжигчдийг илүү олон гайхалтай тоглолт, шинэ ялалтууд хүлээж байгаа бөгөөд эдгээр амжилт нь Монгол Улсын нэр хүндийг зөвхөн Азид төдийгүй дэлхий даяар цахим спортын тэргүүлэгч орнуудын нэг болгон улам бэхжүүлэх болно.
.jpeg)
Сэтгэгдэл ( 0 )