Урт наст их тэнгэр буюу цагаан өвгөний дүрт цам нь их хүрээний цамд л гардаг дүр юм. Аз жаргал, баяр баясгалангийн бэлгэдэл болсон цагаан өвгөн үргэлж инээмсэглэсэн дүр байдалтай байдаг. Түүнчлэн үр хүүхэд, зон олныг урт удаан настай, өнөр өтгөн, жаргалтай байлгахын тухайд өөрийн нас, буян хишгээ хайрлахын зэрэгцээ алиа хошин байдлаар олон түмнийг хөгжөөнө.
Цагаан өвгөн мишээл таалалтай байвал олон түмэн өлзийтэй сайн байна гэж үздэг. Сүсэгтэн олон түүний таяг, мутарт нь хүрвэл урт насалдаг хэмээнэ. Монголчууд энэ дүрийг ихэд бэлэгшээн хүндэтгэдэг. Мөн цагаан өвгөнийг гарч ирэхэд цагаан зүгийн лус зэргийг баясган үйлддэг байна.
"Хүрээ цам Даншиг наадам" 6 сарын 27, 28- ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдана.

Сэтгэгдэл ( 1 )
Мунхаг үхэр монголчуудын мухар сүсгээс болж улс орон минь сүйрч хоцрогдол газар авч байна даа. Хэрсүү монголчууддаа амар амгаланг хүсэн ерөөе.