Лхагва гарагийн орой Венесуэлийн нийслэл Каракас хотоос баруун зүгт 7.2 болон 7.5 магнитудын хүчтэй хоёр газар хөдлөлт болж, олон тооны барилга, орон сууц нуржээ. АНУ-ын Геологийн албаны мэргэжилтнүүд амиа алдсан хүний тоо 10-100 мянгад хүрнэ гэж үзэж байна.
Хоёрдох газар хөдлөлт эхний газар хөдлөлтөөс 40 секундийн дараа болжээ.
Венесуэлийн эрх баригчид онц байдал зарлаад байна.
Газар хөдлөх үед ихэнх иргэд гэртээ байжээ. Дотоод хэргийн сайд Диосдадо Кабельогийн мэдээлснээр, газар хөдлөлт Трухильо, Яракуй, Карабобо, Арагуа, Миранда, Ла-Гуайра мужуудад мэдрэгдсэн байна.
Симон Боливарын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудлын зарим терминал нурсан тул бүх нислэгийг цуцалжээ

Сэтгэгдэл ( 0 )