Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын нэрийг барьж залилан хийжээ

 

Энэ оны 06 сарын 19-ний өдөр Говьсүмбэр аймгийн нутагт оршин суугаа иргэн Б нь өөрийгөө "Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас ярьж байна " хэмээн танилцуулан үл таних этгээдийн үгэнд орж, данс царцахаас сэргийлэх нэрийдлээр бусдын данс руу 2 сая төгрөг шилжүүлж залилуулсан хэрэг бүртгэгджээ. 

Сүүлийн үед төрийн байгууллага, банкны ажилтан, цагдаагийн албан хаагчийн нэрийг барьж, иргэдийн дансанд аюул учирсан мэтээр төөрөгдүүлэн мөнгө шилжүүлэхийг шаарддаг Цахим залилангийн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна. 

Иймд иргэд та бүхэн төрийн байгууллагаас мөнгө шилжүүлэх шаардлагагүй, тавьдаггүй болохыг анхаарах, танихгүй этгээдийн заавраар мөнгө шилжүүлэхгүй байх мөн банкны нууц үг, нэг удаагийн баталгаажуулах кодоо бусдад өгөхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top