АНУ болон Ираны хооронд тодорхойгүй нөхцөл байдал хэвээр байгаагаас үүдэн буураад байсан газрын тосны ханш эргэн өсөж эхэллээ. Даваа гарагийн арилжаагаар брент маркийн газрын тосны фьючерс ханш 0.7% өсөж баррель тутамдаа 84.39 ам.долларт хүрчээ. Уг нь хоёр талын харилцан довтолгоон суларч, Ормузын хоолойн дээр нааштай байгаа гэх мэдээллийн дараа газрын тосны ханш 7 орчим хувиар буугаад байсан юм.
Түүнчлэн WTI төрлийн газрын тосны ханш 0.7% өсөж, баррель тутамдаа 80.95 ам.долларт хүрчээ. Энэ төрлий газрын тосны ханш өнгөрсөн долоо хоногт 5% давж буугаад байсан билээ. Цаашид олон улсын нөхцөл байдлаас шалтгаалан алгуур ч гэсэн газрын тосны ханш эргэн өсөх хандлага ажиглагдаж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны талтай түүхэн хэлэлцээ хийж, Ираныг цөмийн зэвсэггүйжүүлэхэд нэг алхам урагшилна гэж мэдэгдсэн ч Ираны талаас үүнийг эрс үгүйсгэлээ. Ямар нэгэн байдлаар АНУ-тай хэлэлцээ эхлээгүй гэж мэдэгдсэн нь зах зээлд ийнхүү савлагаа үүсгээд байна.

Сэтгэгдэл ( 0 )