НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17-р бага хуралд одоогийн байдлаар 5000 орчим зочин, төлөөлөгч оролцохоор байна. Хуралд оролцох төлөөлөгчдийг аялал жуулчлалын чиглэлийн жуулчин гэж хүлээн авч хөдөө орон нутаг, хотыг тойрсон жуулчны баазуудад тусгайлсан хөтөлбөр боловсруулжээ. Уг хөтөлбөрийг зочдод хүргэх юм байна.
Зохион байгуулагчдын зүгээс аялал жуулчлалын мэргэжлийн холбоо болон ААН-тэй гэрээ байгуулж, зах зээлийн үнэ тарифаар үйлчлах юм. Мөн хувийн зочид буудлуудын урьдчилсан захиалгыг долоодугаар сарын 10-ны өдрийг хүртэл авчээ. Одоогоор 40 орчим зочид буудлын 500 орчим өрөөнд 1000 орчим хүний захиалгыг бүртгэсэн байна. Улаанбаатар хотын хэмжээнд А, Б бүсэд 85 зочид буудал байдгаас 40 гаруй зочид буудалтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж зочид, төлөөлөгчдийг авахаар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )