Гадаад худалдааны эргэлт 36.1% өслөө

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монгол Улсын гадаад худалдааны эргэлт он гарснаас хойш эхний долоон сарын байдлаар 19.3 тэрбум ам.долларт хүрч түүхэн дээд түвшинд хүрлээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 36.1% өссөн үзүүлэлт юм. Ялангуяа улс орнуудад экспортолсон бараа, бүтээгдэхүүний дүн 12.2 тэрбум ам.долларт хүрсэн нь нийт эрэлт нэмэгдэхэд голчлон нөлөөлжээ. Гадаад худалдааны тэнцлийн ашиг ч түүхэндээ анх удаа таван тэрбум ам.долларыг давсан байна.

Нийт экспортын 44.7% зэсийн хүдэр, баяжмал, 38% нь чулуун нүүрс эзэлж байна. Энэ нь ч мөн өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлт юм.

Импортын хувьд өмнөх саруудаас харьцангуй саарчээ. Энэ нь автомашин, түүний дагалдах бүтээгдэхүүний импорт буурсантай холбоотой байна. Өмнөх саруудад эрчимтэй өсөж байсан суудлын автомашины импорт энэ оны эхний долоон сарын байдлаар 52.2 мянган суудлын автомашин импортолсон нь сүүлийн гурванжилийн хамгийн бага дүн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top