Довтолгоо эсвэл хамгаалалт | Аваргуудын лигийн финалд хэн шалгарах вэ?

Б.Сэцэн | Zindaa.mn
4 цагийн өмнө

Дэлхийн хөлбөмбөгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг Аваргуудын лиг шийдвэрлэх мөчдөө ирлээ. Будапешт хотноо болох шигшээ тоглолтод чухам аль клуб шалгарах нь тавдугаар сарын эхээр тодорхой болно.


Пари Сен-Жермен vs Байерн Мюнхен

Парисчууд хасагдах шатанд шалгарахын төлөөнөө Монако клубтэй хийж байж шалгарсан авч шөвгийн 16-д Челсид хар дарсан зүүд мэт байж, шөвгийн наймд Ливерпүүлийг торох юмгүй, хаалгандаа нэг ч гоол алдалгүйгээр буулган авч хагас шигшээд шалгарсан. Ливерпүүлийн талбайд зочилсон тоглолтод аваргаа хамгаалагч ПСЖ клубээс Десире Дуэ болон Нуну Мендеш нар бэртэв үү гэлтэй сэлгээнд суусан боловч тоглолтын дараа Луйз Энрике үүнийг “сэлгээнд суулгаж амраасан, санаа зовох зүйлгүй” гэж мэдэгдсэн юм. Тиймээс хагас шигшээд Дуэ, Мендеш нар гараанд гарахад ямар нэгэн асуудал алга.

Дэлхийд тэргүүлэгч “1xBet” брэндийн албан ёсны түнш Пари Сен-Жермен клубийн форм маш сайн байгаа. Магадгүй өнгөрсөн улирлын амжилтаа давтан, аваргаа хамгаалах нь уу гэлтэй байна. Парисчууд хасагдах шатны зургаан тоглолтод дор хаяж хоёр гоол оруулснаас Хвица Кварацхелия найман гоол, таван гоолын дамжуулалт өгөөд буй. Түүний урд Мбаппе бичигдэж байгаа ч Реал Мадрид аль хэдийн тэмцээнээс хасагдсан гэдгийг санах нь зүйтэй.

Хагас шигшээд тэдэнтэй өрсөлдөх Германы гигант Байерн Мюнхен клуб шөвгийн 16 шатанд Аталанта клубийг хоёр тоглолтын нийлбэр 10-2 харьцаагаар бут ниргэн шөвгийн наймд шалгарсан. Винсен Компанигийн залуус шөвгийн наймд Реал Мадрид гэх хүнд учраатай таарч, энэ улирлын гол шалгалтаа өгсөн гэхэд болно. Герман болон Европын дархан аваргуудын тулаан өрсөлдөөн дүүрэн байж хоёр тоглолтын нийлбэр 6-4 харьцаагаар Байерн Мюнхенчүүд хагас шигшээд шалгарсан билээ.

Байерн Мюнхен клубийн авьяасын гурвал Луйз Диаз, Майкл Олисе, Серж Гнабри нарын бөмбөгний шилжилт, техник, хурд гайхалтай байгааг санах ёстой. Түүгээр ч үл барам Баварчуудын төгс довтлогч Харри Кейн байгаа. Тэрээр энэ улиралд Аваргуудын лигт 12 гоол оруулсан. Тэр бол Аваргуудын лигт таван тоглолт дараалж гоолдсон Английн хоёр тоглогчийн нэг. Аваргуудын лигт Харри Кейн таван тоглолт дараалан гоолдож Стивен Жерардын амжилттай тэнцсэн юм.

Хоёр клуб энэ улирлын эхэнд Аваргуудын лигийн дөрөвдүгээр тойрогт хоорондоо таарч байлаа. ПСЖ клубийн талбайд болсон уг тоглолтод зочин баг Байерн 1-2 харьцаагаар ялалт байгуулсан билээ. Луйз Энрике болон түүний залуус энэ тоглолтоос олон сургамж авсан нь гарцаагүй.


Атлетико Мадрид vs Арсенал

Атлетико Мадридчууд энэ жил Аваргуудын лигийн хасагдах шатанд ана мана, ач тач үзэлцсээр хагас шигшээд шалгасан. Тэд шөвгийн 32-т Клуб Брюггетэй учраа таарч хоёр тоглолтын нийлбэр 7-4 харьцаагаар цааш шалгарч шөвгийн 16-д Тоттэнхем Хотспур клубтэй таарч хоёр тоглолтын нийлбэр 7-5 харьцаагаар шөвгийн наймд шалгарсан билээ. Шөвгийн наймд нутаг нэгт, алдарт Барселона клубтэй учраа таарч тэмцэгч чанараа хадгалсар 3-2 харьцаагаар ялалт байгуулсан юм.

Испанийн “аварга загас”-тай гал ассан тоглолт үзүүлж, шүүгчдийн гаргасан маргаантай шийдвэрийн дүнд хөгжөөн дэмжигчдийн цөсийг хөөргөсөөр хагас шигшээд шалгараад байна.

Арсенал клуб Аваргуудын лигийн эхний шатны найман тоглолтод бүгдэд нь ялалт байгуулж, 23 гоол оруулж ердөө дөрвөн гоол хаалгандаа алдсан гайхалтай формтойгоор хүснэгтийг тэргүүлж хасагдах шатны эрхээ шууд авсан. Энэ хүрээнд хүснэгтийн шатанд Атлетико Мадридтай учраа таарч 4-0 харьцаагаар бус нигэсэн билээ. Гэвч шөвгийн наймд тэд төрөл арилжсан гэмээр л байсныг дурдах нь илүүц биз. Их Буучид Спортинг клубийг хоёр тоглолтын нийлбэр 1-0 харьцаагаар арай гэж хожиж хагас шигшээд шалгарсан. Премьер лигтээ ч форм тун тааруу байгаа.

Хоёр клуб хамгаалалтын нягт тоглолтоороо алдартай. Магадгүй энэ тоглолтын шатрын нүүдэл гэж тодорхойлбол зохилтой. Хоёр багийн өчүүхэн төдий алдаа цаашдын хувь заяаг шийдэж мэдэх юм.

Хөлбөмбөгийн ертөнц, хөгжөөн дэмжигчид бүгд Аваргуудын лигийн хагас шигшээ рүү анхаарлаа хандуулж байна. Хэн нь шигшээ тоглолтын эрхээ халааслах вэ гэдгийг харах л үлдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top